Ж.Батзандан: Алдагдсан баялгаа ард түмэндээ эргүүлэн авчрах үүрэг хүлээв
УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон байна. Түүний нэрийг АН-ын дарга, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр санал болгож, Засгийн газрын өчигдөрийн ээлжит хуралдаанаас шийдвэр гаргажээ.
Ж.Батзандан нийгмийн сүлжээнд "Баялгийн санг баян болгох, Баялгийн сангийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр томилжээ. Товчоор хэлбэл, алдагдсан баялгаа ард түмэндээ эргүүлэн авчрах үүрэг хүлээв" хэмээн бичжээ.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу стратегийн болон үүсмэл ордын 34 хувийг төр эзэмшихээр заасан. Энэ хүрээнд хувийн хэвшилтэй Засгийн газар хэлэлцээр хийж, 34 хувиа өгөхгүй тохиолдолд бүрэн эрхт төлөөлөгч томилох зохицуулалттай.
Ж.Батзандан 2020 онд АН-аас гарч, ШИНЭ нам байгуулан, сонгуульд өрсөлдөн, ялагдсан. Улмаар 2022 оны арваннэгдүгээр сард Австрали улсад суух элчин зөвлөхөөр томилогдож байв. Гэвч тэрбээр жил хүрэхгүй хугацааны дараа эргэн ирж, 2024 оны сонгуулиар УИХ-ын дөрөвдүгээр тойрогт нэр дэвшсэн билээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.9.47.7] 2025-02-06 19:33:33
Шаадаг хэд билээ.
Зочин [66.181.191.237] 2025-02-06 18:24:52
хуурамч адал явдал яригч сүр занданд итгэнэ гэдэгч дээ мэдэхгүйэээ
та [86.85.55.114] 2025-02-06 19:31:44
тэгээд яах уу? хэнд итгэх үү? Сэтгэгдэл бичигч танд итгээд ангайгаад суух уу
batzandan [103.57.92.197] 2025-02-06 17:44:46
hi all. ta bol temtsegch l hun , udirdagch hun bol bish yum shig sanagdaad bdag shde.