Унц алтны биржийн үнэ анх удаа 2900 доллар давав
![](/files/3ix9bztfccwhhvd6bruz/3/b7bc80_Gold-wallpaper-5_x974.jpg)
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн даваа гарагт хөнгөн цагаан, гангийн импортод 25 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдсэний дараа нэг унц алтны биржийн үнэ анх удаагаа 2900 ам.доллароос давав.
Нью-Йоркийн Comex бирж (CME)-ийн арилжааны явцад ирэх дөрөвдүгээр сард нийлүүлэх алтны фьючерс үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрч, 2950 гаруй ам.доллароор арилжаалагдсан байна.
Арилжааны мэдээллээс үзвэл, нэг унц алтны үнэ 1.60 хувиар өсөж, 2950.3 ам.долларт хүрч, улмаар 2953.8 ам.доллар болж үргэлжлэн өсчээ.
Эх сурвалж: FORBES, BLOOMBERG
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл