Трамп зоосон мөнгөний үйлдвэрлэлийг зогсоов

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сангийн яаманд шинэ зоос цутгахаа зогсоохыг үүрэг болгожээ. Учир нь, АНУ-ын зоос үйлдвэрлэлийн төв 2024 оны санхүүгийн жилд нийт 3.2 тэрбум пенни үйлдвэрлэхэд 85.3 сая ам.долларын алдагдал хүлээснээ мэдээлсэн байна.

Нэг пенни хийх зардал 2023 онд 0.031 ам.доллар байсан бол 2024 онд 0.037 ам.доллар болж өсчээ.

Трамп өөрийн Truth Social хуудастаа “АНУ олон жилийн турш нэг центийн зоос үйлдвэрлэсээр ирсэн. Гэвч нэг пенни хийх зардал 2 центээс давж байгаа нь туйлын үр ашиггүй явдал!” хэмээн бичсэн байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.149] 2025-02-12 15:43:13

Манайд бол 85 сая доллар нэг удаагийн ноосны урамшууллаар малчдад цацах мөнгө. Хувийнхаа малыг маллаад хувийн ноосоо жилдээ тушаахад татвар төлөгчдийн мөнгөнөөс урамшуулах зардал. Гэтэл тэр аймаар баян, төсөв нь хэдэн арван их наяд доллароор яригддаг орон зардалдаа ийм хямгач хандаж байна. Жишээ авмаар юм.

2 улс өөр өөр байх юмдаа. [66.181.185.16] 2025-02-12 10:38:15

Монголд саяхан хүртэл 100 төгрөг зоосоор гаргаж байснаа больчихсон. Бас л үүнтэй адил шалтгаанаар хийхээ больсон байх. АНУ хүртэл ингэж байна. Гэхдээ эднийх үүнийг ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ зарлачихлаа. Манайд бол 100 төгрөгийн зоос ТАГ ЧИГ чив чимээгүй алга болчихсон.

Гомбоо [202.9.40.121] 2025-02-12 10:20:28

ЭЛБЭГЭЭГ ӨГ ЗӨНӨГӨӨ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.