Гадаад худалдааны нөхцөлийн индекс өмнөх оноос 11.1 хувиар буурчээ

Гадаад худалдааны нөхцөлийн индексийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Гадаад худалдааны нөхцөлийн индекс 2025оны нэгдүгээр сард 138.3 болж, өмнөх сараас1.2 хувь, өмнөх оны мөн үеэс 11.1 хувиар буурсан байна.
Экспортын үнийн индекс 2025 оны нэгдүгээр сард 163.4 хувь болж, экспортын үнэ өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар буурч, өмнөх сараас 0.2 хувиар өсжээ. Экспортын үнийн индекс өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар буурахад чулуун нүүрсний үнэ 29.2 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Харин импортын үнийн индекс 2025 оны нэгдүгээр сард 118.2 хувь болж, импортын үнэ өмнөх оны мөн үеэс 1.1 хувь, өмнөх сараас 1.4 хувиар өссөн байна. Импортын үнийн индекс өмнөх оны мөн үеэс 1.1хувиар өсөхөд сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоосны бүлгийн үнэ 22.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна
Сэтгэгдэл