Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис таалал төгссөнд энэ сарын 21-ний өдөр эмгэнэл илэрхийлэв.
Тэрбээр "Эрхэм хүмүүн Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис таалал төгссөнд Гэгээн Ширээт Улсын Засгийн газар болон ард түмэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Таны 2023 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь монгол түмний төрт ёсоо дээдлэх, эв эеийг хичээж, амар амгаланг цогцлоох, оюун санааны эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх үзэл санааг дэлхий дахинаа сурталчлан таниулж, манай хоёр орны харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэх онцгой чухал үйл явдал байсан билээ.
"Монголын талын анир чимээгүй, амар амгаланг бид сайн ойлгож авах хэрэгтэй. Ухаж бодохоосоо илүү мэдрэмжээрээ ойлгож болох байх"
гэж манай орны талаар даян дэлхийд хандаж хэлсэн таны халуун дотно сэтгэлийн үг миний сэтгэл зүрхэнд үргэлж тод байдаг.
Эрхэм хүмүүн Таны мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад хийсэн айлчлал элгэмсэг дотно, халуун дулаан, энэрэл нигүүлслийн сэтгэлээр дүүрэн сайхан уур амьсгалд болсныг, мөн Монголын ард түмэнд хандаж хэлсэн таны чин сэтгэлийн үгсийг монголчууд бид үүрд дурсан санах болно" гэв.
...
On behalf of the people of Mongolia, I extend my deepest condolences to the Roman Curia and the citizens of the Vatican City on the passing of an esteemed man, His Holiness Pope Francis, Head of the Holy See.
The Apostolic Journey of His Holiness Pope Francis to Mongolia in 2023 was an event of exceptional importance that will be etched forever in golden letters in the history of our bilateral relations. It promoted to the world the genuine spirit of the Mongolian people of upholding statehood traditions, honoring unity and harmony, embracing and consolidating peace, and respecting freedom of thought.
“Mongolia seems to have no end, and its inhabitants are few, a people few in number of a great culture. I think it will do us good to understand this silence, so vast, so big. It will help us understand what it means: not intellectually but with the senses. Mongolia is to be understood with the senses.” These unfeigned words spoken by His Holiness about our country continue to resonate deeply in my heart.
The Apostolic Journey of His Holiness to our land of the Eternal Blue Sky took place in a heart-warming atmosphere filled with loving kindness, compassion, and genuine sincerity. The people of Mongolia will always remember the heartfelt words Your Holiness addressed to us.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Би [192.82.66.181] 2025-04-23 15:59:47
Тэртээ нэгэн цагт Хубилай хаан Ромын папыг өөрийн биеэр ирж уулз ... гэж зарлигласан байдаг. Францын хаан Го Филиппт ч мөн тийн зарлиглан бичиг захидал илгээсэн. Хааны зарлиг У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн үед шил даран биеллээ олов. Энэ бол монголын нэгэн бахархал. Тэнгэр их хааны зарлигийг хүндэтгэн монгол орныг зорин ирж байсан Пап-тан таныг гүнээ хүндэтгэнэм. Бурханы орондоо амгалан болтугай.
Эмгэнэл илэрхийлье. Гэхдээ ... [66.181.160.115] 2025-04-23 14:26:46
Ромын Пап нас барсанд зохих хүмүст нь гүн эмгэнэл илэрхийлье. Гэхдээ манай улсын Ерөнхийлөгч гэнэт л эмгэнэлээ илэрхийлчих юм. Гэтэл энэ хүн хэдийд, ямар шалтгаанаар бурханы оронд явсан, ямар амдрал туулсан юм, хэдийд Ромын Пап болсон тухай энэ сайтан дээр юү ч бичээгүй байдаг. Мэдээ мн-ийхэн ёстой хөгийн юм, ингэж болохгүй ш дээ.