МҮБХ: Нийтийн сүлжээнд Үндэсний бөхийг гутаан доромжилсон нэр бүхий этгээдүүдийн үйлдлийг шалгуулна

Aдмин / Спорт

МҮБХ-ноос уриалга гаргалаа.

Монголын Үндэсний бөхийн холбоо нь Үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлэх, бөхийн барилдаан зохион байгуулах, бөх сонирхогчид, үзэгч олон нийт, бөх болон жаяг дэгийн багийн гишүүдийн эрх ашгийн хамгаалан ажиллах нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага юм.

МҮБХ нь Монголын спортын холбоодын анхдагч холбоо бөгөөд аймаг сумдад салбар нэгжтэй, жилийн дунджаар 120 хоногт бөхийн барилдаан, спортын үйл ажиллагаа зохион байгуулдаг тогтмол үйл ажиллагаатай холбоо болно. Холбооны албан ёсны пэйж хаяг 134,000 дагагчтай буюу спортын холбоодоос хамгийн олон дагагчтай холбоодын нэг. Зөвхөн 4-р сард пэйжийн хандалт 21 сая, үүнээс эрэгтэй 77,3%, эмэгтэй 22,7%, дотоодын хандалт 95%, БНСУ-аас 1,7%, бусад хандалтыг Европ болон АНУ, Япон улсаас (МҮОХорооноос гаргасан судалгаагаар) хандсан байна.

МҮБХ нь бөхчүүдийнхээ ёс зүй, сахилга батад анхааран ажиллаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд үндэсний бөхөөр хичээллэдэг залуучууд Монгол бөхийн жудаг, ёс уламжлалыг сахин, өөр хоорондоо болон бусадтай харьцах эерэг хандлагуудыг гарган, бэлтгэл сургуулилалт болон өөрийн хийж гүйцэтгэж байгаа бусад ажил албыг нягт нямбай, нэр төртэй хийхийг эрмэлзэн хөдөлмөрлөж байгаа болно.

Үндэсний бөх нь Монголчуудын анхааралд байдаг төдийгүй бөхийн барилдаан болон бөхтэй холбоотой бусад асуудлуудыг ч ард иргэд ихээр сонирхож байдаг. Энэхүү байдлыг ашиглан сүүлийн жилүүдэд үндэсний бөхөөр дамжин олон нийтэд танил болох, үүнийгээ ахуйн болон нийгэм, нам эвслийн үйл ажиллагаанд ашиглах сонирхолтой нэр бүхий иргэд өөрсдөдөө зохиомол нэр өгөн олон нийтийн сүлжээнд анхаарал татахын тулд ёс зүйгүй үг хэлэн, эрээ цээргүй байх, Монгол бөхийн хувцас хэрэглэлийг өмсөн бөхийн гараа дэвээг дуурайх зэрэг үйлдлүүд гаргаж байна. Эдгээр иргэд нь үндэсний бөхийн албан ёсны ямар нэгэн цолгүй бөгөөд зөвхөн сайн дурын үндсэн дээр элдэв үйлдлүүдийг гаргаж байгаа болно.

Иймд бөх сонирхогчид, бөхчүүд, нийт ард иргэд олон нийтийн сүлжээгээр эрээ цээргүй авирлаж Монгол бөх болон Монгол эрчүүд цаашилбал Монгол хүний нэр хүндэд халтай гаж үйлдлүүд гаргаж байдаг нэр бүхий этгээдүүдийн нийгмийн сүлжээнд гаргаж байгаа мэдээллийг УРСАН ӨНГӨРӨХ ЦАГ ХУГАЦААГ ҮРЭН сонирхон үзэхгүй хааж, ХӨДӨЛМӨРЧ ЗАН ЧАНАРЫГ ДЭЭДЛЭН, ЦАГ ҮРГЭЛЖ ХӨДӨЛМӨРЛӨХИЙГ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ БОЛГОН ажиллахыг уриалж байна.

(Жич: Дээр дурдагдсан зарим иргэний үйлдлүүдийг эрх бүхий байгууллагаар шалгуулах үйл ажиллагааг явуулж байгаа болно)


Сэтгэгдэл

Зочин [103.168.34.90] 2025-05-14 22:49:05

зассс та нар бөхчүүд хэзээ байтлаа нийгэмд баялаг бүтээж улс оронд хувь нэмэртэй байлаа Тэр хүний хаана хэрхэн яаж дэвэх нь ьа нарт хамаагүй

Гантөр [59.153.114.203] 2025-05-14 10:24:16

Зүгээр л мөрөөрөө ажил хийлгүй ноцолдож байцгаа. Та нарыг нийгэмд юу ч хийж бүтээдэггүйг бүгд харж байна.

зочин [192.82.66.30] 2025-05-14 09:48:10

Үндэсний бөхийн холбоо ТББ нэртэйгээр нь бөх гэж гэж хэдэн метр өндөр ямар бие бялдар царай зүстэй байх талаар стандарт гаргаач хүний эрхийн зөрчил шүү хүмүүсийг гадаад байдал царай зүсээрнь ялгаварлан гадуурхах нь

Асуулт. [66.181.160.36] 2025-05-14 10:27:07

Негр, эсхүл япон, солонгос, хятад хүн, эсхүл тийм гаралтай хүн Монголын үндэсний бөх байж болох уу?

СМЁИТ [66.181.167.254] 2025-05-14 08:14:37

ЦОЛ, ТЭМДЭГНИЙ НАЙРАА, ЭЛДЭВ ТЕНДДЕР , ЗОДООН ЦОХИОНЫ ХЭЛ АМД БАЙНГА ОРООЦОЛДДОГ БӨХЧҮҮД, ИЙМ БУЛАЙ БОЛГОНЫГ ЦЭХЗЭЛЖ ЧАДАХГҮЙ БӨХИЙН ХОЛБОО НЭР ХҮНДТТЭЙ БАЙЖ ЧАДАХ УУ ?

Uranchimeg [139.5.217.195] 2025-05-14 07:02:10

Yndesnii buh byh hynd hamaatai. Turanhai buhud taarsan umsgul oyj bolno, buruu devj baigaag zasaad zaagaad ugch bolno

Зочин [139.5.217.222] 2025-05-14 06:44:30

Elii balai, medrel novshiig tsagdaad ug...

Уламжлал нь ийм юмдаа. Мэргэжлийн явцуу спорт биш. [66.181.189.203] 2025-05-13 21:04:59

Монгол бөх бол дээр үеэс ХЭН Ч сонирхож, оролдож, барилдаж үзэж болно. Эмэгтэй хүн дээр үед бөх барилдаад байсан тухай домог байдаг биздээ. Мэргэжлийн спорт шиг байгаагүй. Иймд хошин шогийн жүжигчид, блогерууд, сонирхогч нар монгол бөхөөр тоглоом хийж шогилж байдаг юм.

Зочин [103.212.119.233] 2025-05-13 20:23:18

МУ- ын ерөнхийлөгч байхдхх Ц.Элбэгдорж гэдэг хүн дээл малгайтайгаа улсын наадмын нээлтэн дээр 9 хөлт тугийг хамгийн анх дэвэх маягтай тойрсон доо.эндээс л эхлэх байх

Зочин [202.126.90.57] 2025-05-13 20:04:17

ХОРЛОГЧ ХАР ХЭРЭЭ БАЯНМӨНХ БАЙГАА ЦАГТ ҮНДЭСНИЙ БӨХ ӨӨДЛӨХГҮЙ

Зочин [139.5.218.96] 2025-05-13 18:42:31

"Допинг" гэх хар тамхийг таслан зогсоогооч..., ядахдаа нэгэнт Допинг хэрэглэсэн л бол насаар нь барилдах эрхийг нь хасаач...

Допинг [66.181.181.134] 2025-05-13 18:22:35

Монгол бөхийн үнэн нүүр царайг гадаадад сурталчилсан Доржоог "МУ-ын Арслан" цолоор шагнасугай!

Ebe [66.181.161.15] 2025-05-13 14:07:50

Ebe aliig torgo haha

Эрднээ [59.153.113.222] 2025-05-13 17:32:47

Үндэсниы бөхийн нэр хүнд шалан доогуур орж, шавхай мэт болсоноо мэддэггүй сагсуунуу, хөөргөн амьтад юмдаа

Монгол [176.3.180.182] 2025-05-13 13:30:35

Аль эртнээс арга хэмжээ авахгүй яасан юм бэ? Зарим нэг эргүү ( Доржоо гэгч) бүр тив алгасаад солиороод явна. Нүдний булай юи аа

Иргэн [103.57.94.98] 2025-05-13 12:38:39

Сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс чинь бөхчүүдийн ёс зүйгүй үйлдэлийг даган дуурайх гээд байдаг шүү!!! МҮБХ - мэдэгдэл зөв, харин нийт бөхчүүдээ ёс зүйтэй, жудагтай байж гэмээнэ Монгол бөх урт удаан хүндлэгдэн оршино шүү гэдгийг ойлгуулах шаардлагатай!!! Мөнгө олохын тулд юу ч хийхээс буцдаггүй муухай бөхчүүд бий болжээ

Zochin [202.126.88.213] 2025-05-13 12:34:08

Bohchvvd oorsdoo doping hereglehee bolichih vnen shudrag bariad Batsuuri awrag dendvv nahalnii bohiin dewjeenees haswal taarna dendvv bvdvvleg busad n gaigvi

Зочин [103.57.95.44] 2025-05-13 09:32:37

зөв шүү. Тэр Доржоог торго

зочин [59.153.86.103] 2025-05-13 09:17:09

бөхчүүд. өөрсдөө ёс жудагтай байж л нэр хүндтэй явна шүү дээ .

Зочин [66.181.189.78] 2025-05-13 08:27:19

бөхчүүд өөрсдөө ч цэвэр байя


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000