Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээлэл өглөө. Тэрбээр "Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувь, наймдугаар сарын 1-нээс 9 хувь, есдүгээр сарын 1-нээс 9 хувиар нэмж, арваннэгдүгээр сарын 1-нээс цалингийн нэмэгдлийг 75 хувьд хүргэх шийдвэр гаргасан. Гэтэл нэмэгдэл цалинг өмнөх нэмэгдээгүй цалингаас бодож байгаа. Харин татвар шимтгэлийг үндсэн том цалингаас нь тооцож байгаа. Засгийн газрын тогтоолоор нэмэгдэл цалинг өмнө нь авдаг байсан цалингаас тооцно гэчихсэн. Ингээд эмч, ажилтнуудыг нэг ижил цалингийн шатлалтай болгоход 150 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Би өмнө нь Эрүүл мэндийн даатгалын сангийн асуудалтай танилцаж байгаагаа хэлж байсан. Ингэхэд авч хэрэгжүүлж болох хэд хэдэн арга хэмжээ харагдсан. Цогц арга хэмжээ авсны үр дүнд 150 тэрбум төгрөг хэмнээд эмч, ажилтнуудын цалинг нэмэх боломжтой болно.
Ингэхдээ лавлагаа шатлалын эмнэлгээс зарим шаардлагагүй тусламж үйлчилгээг анхан шат руу шилжүүлэх замаар багцаас нь хасна. 1, 3 дугаар эмнэлэгт очиж байгаа иргэдийн бараг 70 хувь нь анхан шатнаас үйлчилгээ авах боломжтой иргэд байна. Тиймээс эхний ээлжинд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг сайжруулах шаардлагатай байна. Тэгэхийн тулд лавлагаа шатлалын эмнэлгийн гүйцэтгэлийн санхүүжилтийг 100 орчим сая төгрөгөөр нэмэгдүүлнэ. Үүнийг хэрэгжүүлснээр 40 орчим тэрбум төгрөг хэмнэгдэнэ.
Өнөөдөр анхан шатны эрүүл мэндийн байгууллага хоёр замаар санхүүжилт авч байгаа. Нэг нь норматив буюу тухайн хорооны иргэдийн тоогоор мөнгө авдаг. Нөгөө нь үйлчилгээгээр буюу гүйцэтгэлээр авдаг. Энэ хоёр зардлыг нэмэгдүүлж байгаа. Ингэснээр суманд амьдарч байгаа иргэн заавал нийслэлд ирэлгүй сум, аймагтаа эмчлүүлэх боломжтой болно.
Нэг цонхоор нэгдсэн байдлаар авбал нийт өртөг буурна. Өөрөөр хэлбэл, 300 тэрбум төгрөгийн зардал 10-20 хувиар буурах боломжтой юм. Цаашлаад иргэнд очих өртөг нь буурна. ЭМДС-гаас нийт 669 эмийн хөнгөлдөг. Гэтэл энэ дунд ДЭМБ-д бүртгэлгүй эм байна. Мөн Олон улсын эмнэлзүйн удирдамжаар батлагдаагүй эм ч байна. Ийм эмнүүдийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас хасна.
Түүнчлэн өөр нэг хийх ажил нь эмийн хатуу зохицуулалттай улсаас ирж байгаа эмнүүдийн хөнгөлөлтийг илүү их болгоно. Жишээ нь, АНУ, ХБНГУ, Япон, Солонгос, Сингапур зэрэг улсууд. Харин чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна" гэв.































































Сэтгэгдэл
Хунзаар нь бууруулаад байж болохгүй. [202.126.89.141] 2026-04-16 12:23:43
Тэр Хятад, Энэтхэг, Вьетнамд чинь эмийг чанаргүй, хямд үйлдвэрлэдэг үйлдвэрүүд ч байна, нөгөөтэйгүүр чанартай, хямд/дунд үнэтэй үйлдвэрлэдэг нь ч байна. Эдгээрийг ЯАЖ төрөлжүүлж ялгаатай хандаж, гайгүй үнэтэй эм захиалж авч байх уу. Тэрнээс биш Хятад, Энэтхэгийн эмийг бүхэлд нь муу, чанаргүй гэж гэж шүүмжилж БОЛОХГҮЙ ш дээ. Бид ямар баячуул биш. Хөнгөлөтүүдийг аль болох хадгалах хэрэгтэй.
иргэн [59.153.86.144] 2026-04-16 09:08:15
Сайдын санал болгож байгаа улс орнуудыг дэмжиж байна. Энэтхэг, Хятад улс чанартай эмээ өгөхгүй байгаа юм биш үү дээ. Сайн нягталж байгаа байх оо. амаоксицлин яг шавар шиг тэгээд үйлчилгээгүй болсон байсан. Баахан янз бүрийн үйлдвэрийн амаоксицлийн зардаг болсон байна лээ. Зүгээр л мөнгө угаалт. Хүний амь нас, эрүүл мэндэд хор учруулж хуурамч эм борлуулж байгаа хүмүүсийг бурхан өршөөх болтугай.
Болд [66.181.188.151] 2026-04-15 15:04:01
Наад худалдан авагч нар чинь чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг гээд байгаа Энэтхэг, Хятад, Вьетнам улсад үйлдвэрхлэсэн эм л авах чадвартай. Европ үйлдвэрлэсэн үнэтэй эм авах чадвар байхгүй. Амьдралаас тасархай битгий шийдвэр гарга сайд гуйа.
Зочин [143.58.253.107] 2026-04-15 15:10:26
Өндөр хөгжилтэй орнуудад үйлдвэрлэсэн эмнүүдийг хөнгөлөлтөнд оруулна гэж бн штэ. Гүйцэд уншаач