Улсын хэмжээнд 9.2 сая мал төллөж, мал төлөлт 41.4, төл бойжилт 98.9 хувьтай байна
Өнөөдрийн байдлаар нийт төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөөд байна.
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой нь бойжиж, бойжилт 98.9 хувьтай байна.
Мал төллөлтийг бүсчлэн үзвэл баруун бүс 44.5 хувь, зүүн бүс 38.3 хувь, төвийн бүс 38.2 хувь, хангайн бүс 43.1 хувьтай үргэлжилж байна.
Улсын хэмжээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон бөгөөд үүнийг төрлөөр нь авч үзвэл тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байгаа бөгөөд оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
































































Сэтгэгдэл