Сэтгүүлч С.Бүдрагчаа: З.Энхболдыг ШҮҮХ биш, ТҮҮХ шүүнэ

Aдмин / Улстөр

Сэтгүүлч С.Бүдрагчаа: З.Энхболдыг ШҮҮХ биш, ТҮҮХ шүүнэ

Зандаахүү Энхболд Zandaakhuu Enkhbold-гийн хийсэн сайн муу олон л үйл байдаг байх.

Тэр гэхдээ 2015 онд Эрдэнэс-Тавантолгойн бүлэг ордыг гадаадынханд 60 жилийн хугацаатайгаар өгөх гэж байсныг таслан зогсоосон хүн шүү дээ.

Өнөөдөр Эрдэнэс~Тавантолгой ТӨХК Монголын төсвийн 16 хувийг бүрдүүлж байгаа. Өнгөрсөн 2025 онд 1.7 их наяд төгрөгийн татвар, хураамжийг төсөвт төлсөн бидний бахархал болсон компани шүү дээ.

Монголд хэрэгжиж буй үндэсний бүх томоохaон бүтээн байгуулалтыг энэ үйлдвэр л санхүүжүүлдэг гээд та бүхэн бодчих.

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг Оросууд Зарубежцветмет нэгдэл гэх хувийн хэвшилд хууль бусаар шилжүүлсэн байсныг мөн Зика л таслан зогсоож байсан юм шүү. Тэр үед зогсоогоогүй бол Эрдэнэт үйлдвэр хэзээ ч 100 хувь Монголд ирэхээргүй болох байсан.

Энэ миний хувийн бодол: З.Энхболдыг шүүх биш, түүх шүүнэ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.