“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх нартай уулзаж, ус ашигласны болон ус бохирдуулсны төлбөртэй холбоотой үүссэн асуудлыг шийдвэрлэх, газрын нөхөн сэргээлтийг сайжруулах, мөн СОР17 хурлыг дэмжин хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалт 2026 оны тавдугаар сарын 08-нд болжээ. “Оюутолгой” ХХК-ийн хувьд Татварын ерөнхий газрын нэхэмжлэлтэй ус ашигласны төлбөр, Үндэсний аудитын газрын албан шаардлагын хүрээнд 4.8 тэрбум төгрөг, түүнчлэн Усны газрын 2026 оны I улирлын байдлаарх 1.5 тэрбум төгрөг болон 2022-2025 оны ус бохирдуулсны төлбөрийг шийдвэрлэлгүй өнөөдрийг хүрсэн асуудлыг талууд хэлэлцэн, шийдвэрлэхээр тохиролцсон байна.
Энэ үеэр сайд Ц.Сандаг-Очир, “БОУАӨЯ нь Монгол Улсын Үндсэн хууль, хуулийг дагаж мөрддөг, байгаль орчинд ээлтэй технологи ашигладаг, нийгмийн хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг дэмжиж ажилладаг. Төр, хувийн хэвшлийн түншлэл нь талуудын харилцан ойлголцлоос ихээхэн хамаарна” хэмээн онцоллоо.
Мөн ус бохирдуулсны болон ус ашигласны төлбөрийг нөхөн төлөх асуудал энэхүү уулзалтаар эцэслэн шийдвэрлэгдэхээр болсон нь чухал алхам болсныг тэмдэглэв.
Түүнчлэн Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах СОР17 хурлын хүрээнд “Рио Тинто”, “Оюутолгой” компаниуд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. Уг хурлаар хувийн хэвшлийн оролцоо нэмэгдсэнээр олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчидтай түншлэл тогтоох, холимог санхүүжилт татах, туршлага солилцох боломж бүрдэхийг талууд онцолсон байна.

































































Сэтгэгдэл
Иргэн [66.181.191.78] 2026-05-11 10:36:02
Олон их наядын ашиг луйвардаж олсон РИО гоос 4 тэрбум яриад баярладаг сайд байх юм.Яаж хөгжих бэ энэ улс.
Зочин [103.111.68.2] 2026-05-11 10:20:39
УС БОХИРДУУЛСАНЫ 4.8 ТЭРБУМ ТӨГРӨГ, БАС НЭГ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ЭХНИЙ УЛИРАЛД Ч ГЭНЭ ҮҮ? НЭГ САЙД УХААНТАЙ ЛАЛАР СУУГААД ШҮЛС ШИГ ЮМ БАНТАГНУУЛААД НЭХЭЖ Л БАЙДАГ,,,,, ХҮРЭЛСҮХ ПСДА МИНЬ АЖИЛЛАВАЛ АЖИЛЛААД АВТЛГА ШААВАЛ ХАРИН ШААСАН ШИГ ШААСАН БАЙНА ЛЭЭ,,,,, ОДОО НААД ОЮУТОЛГОЙГОО ЗОГСОО???? ЭСВЭЛ АРД ТҮМНИЙ ИЛЭРХИЙЛЭЛ ГЭЭ БИЗ ДЭЭ ЧИ???? ЭСВЭЛ ГЭРЭЭГ НЬ ЯГ ОДОО ЗОГСОО ЧИ ҮЕ ҮЕИЙН ЗАСГИЙН ГАЗРААР НААДАЖ ЧАДДАГ Л ЮМ БАЙНА ЛЭЭ,,,, ОДОО ЧИН ОЮУ ТОЛГОЙГООР НААДААДАХ АРД ТҮМНИЙ ХҮСЛИЙН ЭЦСИЙН ЦЭГ ЧИНИЙ АЛБАН ТУШААЛ ОЙЛГОВ УУ?????