Зураач Б.Номинд 20 мянган долларын тэтгэлэг өгөхөөр боллоо
Америкийн “The Pollock-Krasner Foundation” сан Монголын зураач Болдын Номинд уран бүтээлчийн тэтгэлэг 20 мянган долларыг олгох болсноо өчигдөр зарласан тухай эх сурвалж мэдээллээ. Алдарт зураач, абстракт экспрессионизмын гол төлөөлөгч Жэксон Поллок болон түүний эхнэр, зураач Ли Краснерын нэрээр нэрлэгдсэн уг санг Краснер уран бүтээлчдийн санхүүгийн асуудалд дэмжлэг үзүүлэх зорилгоор 1985 онд анх байгуулагджээ. Энэ хугацаанд 76 орны 4000 гаруй уран бүтээлчид нийт 62 сая долларын тэтгэлэг олгожээ. Энэ жил Монголоос анх удаа уран бүтээлч шалгарсан нь энэ. Монголын зургийн чиглэлээр туурвидаг Б.Номинг нэр дэвшүүлж, санал болгох ажлыг Монголын Орчин Үеийн Урлагийг Дэмжих Холбоо өнгөрсөн жилээс эхлэн гардан гүйцэтгэсэн юм байна.
Б.ГЭРЭЛ
Сэтгэгдэл