Япон Улсын Шизүока Мужтай хамтран ажиллана

Д.Тулга / Боловсрол

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Япон Улсын Шизүока Мужийн Засаг Дарга Кавакацү Хэйта нар “Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Япон Улсын Шизүока муж хоорондын хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-т өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Л.Гантөмөр сайд “Та бүхний айлчлал монголчуудын анхааралд байна. Шизүока муж хүүхэд залуучуудын тал дээр түлхүү хамтарч ажиллаж байгаад манай залуус баяртай байна. Үүний нэг жишээг Дорноговь аймгаас харж болно. Дорноговийн хүүхэд багачууд япон улстай танилцаж, тус улсын хөгжлөөс суралцаж ирсэн зүйлээ нутаг орондоо хэрэгжүүлье гэсэн олон санаа, санаачилга гаргаж байгаа нь томчууд биднийг гайхшруулдаг. Энэ бол Шизүока мужтай хамтын ажиллагаа тогтоосны үр дүн. Өнөөдөр БСШУ-ны сайдын хувьд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж байгаадаа баяртай байна. Энэхүү хамтын ажиллагаа олон ажлын эхлэл болж чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Харин Шизүока Мужийн Засаг Дарга Кавакацү Хэйта “Монголын боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтарч ажиллах болсондоо баяртай байна. Хоёр орны хамтын ажиллагаа харилцан ашигтай өргөжин тэлнэ гэдэгт итгэж байна” хэмээлээ.

Уг гэрээг байгуулснаар ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, багш, сурагч, оюутан солилцоог хөгжүүлэх, соёл, урлагийн үйл ажиллагааг харилцан зохион байгуулах, түүх соёлын дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалт, эрдэм шинжилгээний мэргэжлийн байгууллагын хамтарсан судалгаа явуулах, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах юм.

Н.БАЯР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.