Цэнхэр тасалбар олгох журамд өөрчлөлт оржээ

Д.Тулга / Нийгэм

hil

Наймаас дээш суудалтай автомашин ОХУ-ын хилээр нэвтрэхдээ цэнхэр бичиг авч гардаг. Энэхүү цэнхэр бичгийг олгох журам өөрчлөлт орсон байна. Шинэчилсэн журамд зааснаар аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд аут баунтын гэрчилгээтэй байх, түүнчлэн жуулчин тээвэрлэх зөвшөөрөлтэй, туслах жолоочын нэрийг заавал мэдүүлэх ёстой гэж заасан байна.

Цэнхэр тасалбар олгох журмыг илүү чангатгаснаар үнэ хөөрөгдөхөөс сэргийлэх боломжтой гэж үзэж байгаа аж. Энэхүү зөвшөөрлийн бичгийг Авто тээвэрчдийн нэгдсэн холбооноос 15 мянган төгрөгөөр олгодог бөгөөд дамчид 700 мянгад хүргэж зардаг байна. Тиймээс Зам тээврийн яам өнгөрсөн гуравдугаар сард Авто тээвэрчдийн холбоонд зохицуулалт хийх үүрэг чиглэл өгсөн байна. Энэхүү үүрэг чиглэлийн дагуу цэнхэр бичиг олгох журам өөрчлөгдөж энэ сарын 12-ноос хэрэгжиж эхлэх юм байна.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.