“Цөмөөхэй” балетад оролцох хүүхдүүдийн бүртгэл эхэллээ

Д.Тулга / Боловсрол

Монгол улсад хоёр дахь жилдээ тоглогдох “Цөмөөхэй” балетад оролцох хүүхдүүдийн бүртэл эхэлсэн байна. Тоглолтонд балетын мэргэжлийн уран бүтээлчдээс гадна тоглолтонд оролцох хүсэл сонирхолтой хүүхдүүдийг оролцуулж дүр бүтээлгэх ба бүртгэлд 8-15 насны хүүхдүүд хамрагдах боломжтой юм байна. Бүртгэл 2015 оны 11-р сарын 5-ны өдөр өдөр үргэлжилж, МУГЖ Д.Алтанхуяг болон балетын мэргэжлийн багш нар сонгон шалгаруулал явуулж, энэ жилийн “Цөмөөхэй баатрууд”-ыг шалгаруулах нээ. Сонирхсон хүүхдүүд ДБЭТ-ын касс болон “Монголын балетын хөгжил сан” фейсбүүк хуудсаар анкет, мэдээлэл авч болох гэнэ.

Өнгөрсөн жилийн “Цөмөөхэй” балетад 200-300 гаруй хүүхдүүд дүр бүтээж оролцож байсан бол энэ жил 150 хүүхдүүд сонгон, бэлтгэлд хамруулах юм байна.

“Цөмөөхэй” балетад оролцох хүүхдүүдийг сонгон шалгаруулалтад урьж байна

“Цөмөөхэй” балет тоглолтонд оролцох сонирхолтой, бүжгийн урлагаар хичээллэдэг болон сонирхдог, бүжиглэх жүжиглэх хүсэл эрмэлзэлтэй, 8-15 насны хүүхдүүдийг сонгон шалгаруулалтад урьж байна.

Бүртгэл: 2015 оны 11-р сарын 6-ны өдрүүдэд болно. /Бүртгэлийн хуудсыг ДБЭТ-ын касс болон “Монголын балетын хөгжил сан”-гийн байранд авчирна./

Шалгаруулалт: 2015 оны 11 дүгээр сарын 1-5 ны өдрүүдэд “Монголын балетын хөгжил сан”-гийн байранд болно.

Бүртгэлийн хуудсыг дараах газруудаас авна.

-МБХСангийн байр болон “Монголын балетын хөгжил сан” фейсбүүк хуудас

-УДБЭТеатрын веб хуудас / opera-ballet.mn / болон билетийн касс

“Монголын балетын хөгжил сан”-гийн хаяг: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замын хойно “Нарлаг өргөө”
төвийн 5 давхарт, Утас: 99047043


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.