Талийгаач охины хэрэгт холбогдуулж 262 машиныг шалгаж эхэлжээ

Д.Тулга / Хууль

park

Үндэсний их баяр наадмын үер буюу долдугаар сарын 14-нд “Үндэсний соёл амралтын хүрээлэнд ажилладаг 19 настай охин ажилдаа яваад гэртээ эргэж ирээгүй тул харсан хүн холбоо барина уу” гэх мэдээлэл, охины зурагтай хамт цахим сүлжээгээр нийтлэгдэж байсан.

Охиныг алга болсоноос дөрөв хоногийн дараа буюу долдугаар сарын 17-ны өдөр гал тэргэнд дайруулан амиа алдсан байдалтайгаар цогцсыг нь ар гэрийнхэн нь моргоос олсон юм. Гэвч ар гэрийнхэн нь охиноо амиа хорлосон бус гадны нөлөөтэй нас барсан гэж үзэн хуулийн байгууллагаар шалгуулж байна.

Мөрдөн байцаалтын явцад гэрчүүд мэдүүлэхдээ “Охин галт тэрэгний урдуур гэнэт гарч ирсэн. Хэн нэгэн түлхээгүй. Ганцаараа явж байсан. Галт тэрэг дуут дохиогоо хангинуулсан ч охин гэнэт галт тэрэгний урдуур орсон” гэж мэдүүлжээ. Цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэхдээ галт тэрэгний жолоочид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Галт тэрэгний жолооч зогсох боломжтой байсан үгүйг шинжээчид шалгаж тогтоох юм байна.

Талийгаач охины хэрэгт холбогдуулж, мэдүүлэг авахын тулд хамгийн сүүлд суусан таксины жолоочийг эрэн сурвалжилж байгаа аж. Талийгаач охин уг машинд суухдаа нэгэн залуутай хамт суусан нь камерт маш бүдэг бичигдэн үлдсэн талаар эх сурвалж мэдээлсэн бөгөөд хар бараан өнгийн эксио юм уу аллион маркийн машинд суусан байжээ. Тиймээс цагдаагийн байгууллага Авто тээврийн үндэсний төвийн өгсөн судалгааны дагуу энэ төрлийн 262 машинд хяналт шалгалтыг явуулж байгаа юм байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.