Л.Гантөмөр сайд сургалтын төлбөрийг бууруулахыг үүрэг болголоо

Д.Тулга / Боловсрол

muisБСШУ-ны сайд Л.Гантөмөр сургалтын төлбөрөө 20-40 хувь нэмэгдүүлээд буй МУИС, АШУҮИХ-иудын удирдах зөвлөлд төлбөрөө 10 хувиар бууруулах үүрэг өглөө.

Дээд боловсрлын тухай хуулиар бол салбарын сайд сургалтын төлбөрт шууд нөлөөлөх боломжгүй. Гэхдээ улс орны эдийн засгийн байдал хүндэрсэн энэ нөхцөлд эцэг, эх олон нийтээс төлбөрийг бууруулж өгөөч гэсэн хүсэлт их ирж байгаатай холбогдуулан дээрх чигийг өгөөд байна. Төлбөрийг бууруулахдаа аль нэг хөрөнгө оруулалтаа зогсоох зэргээр тэвчиж болох зардлаа танахыг үүрэгдсэн байна.

Одоогийн нөхцөл байдлаар МУИС-ийн хууль зүйн сургууль, бизнесийн сургууль, олон улсын харилцааны сургуулиуд нэгдүгээр курсийн оюутны төлбөрийг 30-40 хувь, 2-4 дүгээр курсийн төлбөрийг 12 хувиар нэмэгдүүлээд байгаа юм. АШУҮИС-ийн хувьд нэгдүгээр курсийн оюутны төлбөр 20-30 хувиар, 2-с дээш курсийн төлбөр 11 хувиар нэмсэн. Аль хөрөнгө оруулалтаа зогсоож, ямар зардлаа тэвчиж төлбөрийн хувиа буулгах вэ гэдэг эцсийн шийдвэрийг сургуулиудын удирдах зөвлөл гаргах юм.

Н.БАЯР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.