16 нас хүрсэн иргэн, иргэний үнэмлэхээ хэрхэн авах вэ?

Д.Тулга / Боловсрол

suragch16 нас хүрч Монгол улсын иргэний бүртгэлд албан ёсоор бүртгүүлэн иргэний үнэмлэх авах гэж байгаа иргэд хаанаас ямар материал бүрдүүлэх тухай товч мэдээллийг хүргэе.

Бүрдүүлэх бичиг баримт

• Төрсний гэрчилгээ

• Эцэг /эх/-ийн иргэний үнэмлэх

• Монгол улсын харъяат болсон сэргээсэн тохиолдолд тус улсын харьяат болсон тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг

• Үйлчилгээний хураамжийн баримт

- Голомт банкны 1165004534 дансанд 15000 төгрөг тушаах,

- 3300 төг тэмдэгтийн хураамжийг Баянгол дүүргийн татварын 2602035640 тоот дансанд тушаасан байх шаардлагатай.

Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлэхдээ эзэн заавал өөрийн биеэр оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандана.

Монгол Улсын иргэний үнэмлэхийг 16 нас хүрсэн иргэнд шинээр, 25,45 нас хүрсэн иргэнд хугацааг шинээр сольж олгоно.

Иргэний үнэмлэхийг ямар нэг хэлбэрээр гэмтээх, бусдад барьцаалж өгөх, бусдын үнэмлэхийг барьцаалж авах болон ашиглахыг хуулиар хориглоно.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.