А.Цэрэнтогтох хүү эмнэлгээс гарлаа

Д.Тулга / Эрүүл мэнд

tserentogtohӨчигдөр буюу 2015.08.11-ний өдөр А.Цэрэнтогтох БНСУ-д хэвтэн эмчлүүлж байсан эмнэлгээсээ гарлаа. Тэд 2015.08.14-ний баасан гаригийн шөнө эх орондоо ирэх бөгөөд физик эмчилгээгээ үргэлжлүүлэн Монголдоо хийлгэх аж.

А.Цэрэнтогтох хүүгийн ээж энэ хугацаанд хүүгээ сахиж БНСУ-ын эмнэлэгт байсан бөгөөд тэрээр “Энэ бүх хугацаанд сэтгэл зүрхээрээ хамт байсан, хандив тусламж дэмжлэг үзүүлсэн дэлхийн өнцөг булан бүрт суугаа элэг нэгт Монголын ард түмэн та бүхэндээ маш их баярлалаа. Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй гэдгийг энэ хүүгийн амь нас дээсэн дөрөөн дээр байсан одоо хөл дээрээ хэрхэн боссон байгаагаар харж бахархаж байгаа байхаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” хэмээн элэг нэгт Монголчууддаа дамжууллаа.

Өнгөрөгч зургадугаар сард Налайх дүүрэгт хэрэглээний газ дэлбэрсний улмаас А.Цэрэнтогтох хүү дүүгийнхээ амь насыг аварч өөрөө 80 хувийн түлэгдэлттэй үлдсэн. Хүүг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Солонгос улсад шилжүүлэн эмчлүүлэхээр хандив цуглуулсаар 100 сая орчим төгрөг цугласан байдаг. Эмчилгээний зардалд нийтдээ 350-400 сая төгрөг шаардлагатай болж дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууд эмчилгээний зардлыг нь хандивласаар хүү өнөөдөр ийнхүү эдгээд байна.

Б.ГЭРЭЛtserentogtoh


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.