Хүүхдэд зориулсан гэрэлт хөшөө, цэцэрлэгт хүрээлэнгийн ажил эхэлжээ

Д.Тулга / Боловсрол

"Байгаль эх дэлхийгээ хайрлах тэнгэрлэг аян”-д нэгдсэн ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Өвөрмонголчууд хүүхдийн тоглоом илгээжээ. Аяны залуус эдгээр хүүхдийн тоглоомыг Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж байгуулах хүүхэд хүчирхийлэлгүй орчинд амьдрах ёстойг сануулсан таван метрийн өндөр гэрэлт хөшөө болон цэцэрлэгт хүрээлэндээ байрлуулахаар шийдвэрлэжээ. Нийтийн эзэмшлийн 0.5 га газарт барих гэж буй хөшөө, цэцэрлэгт хүрээлэнг хандив тусламжаар барьж байгуулах бөгөөд хөшөө болон цэцэрлэгт хүрээлэнгийн ажил ийнхүү албан ёсоор эхэлсэн байна.

“Нэр төр эрхэмсэг амьдрал” ТББ-ын тэргүүн Д.Наранцогт “Намрын шар нар ээсэн налгар өдрүүдэд "Байгаль эх дэлхийгээ хайрлах тэнгэрлэг аян”-ыхан бид завгүй ажиллаад байна даа хө. Бидний энэхүү ажлыг туслаж дэмжинэ гэж маш олон найзууд минь мэдэгдэж байсан. Одоо л та нарын тусламж хэрэг болж байна шүү. Бидний энэхүү ажлыг дэмжинэ гэж байсан найзууд ХААН банк: “Нэр төр эрхэмсэг амьдрал” ТББ-ын 503 444 5945 тоот дансанд хандиваа илгээгээрэй.” хэмээн фэйсбүүк хуудастаа бичжээ.

Б.ЦЭЛМЭГ



Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.