Оюутнууд нийслэлийн удирдлагуудтай уулзлаа

Д.Тулга / Боловсрол

oyutanНийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийгдсэн зарим өөрчлөлтүүдийг МОХ-ноос эсэргүүцэн, оюутнууд нийтийн тээврээр үнэгүй зорчих ёстой хэмээн Чингисийн талбайд гурван өдрийн турш суулт зарласан. Суулт зарласан эхний өдөр МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаярыг саатуулж, шүүхээр арга хэмжээ авсан бол хоёр дахь өдөр нь ажлын албаны дарга Б.Жигжидийг цагдаагийн хэлтэст хүргэн мөн захиргааны арга хэмжээ авсан аж.

oyutan

Ингээд Иргэдийн хурлын зарим төлөөлөгч нар Оюутны нийтийн тээврийн асуудлаар зөвлөлдөх уулзалт хийж, уулзалтанд НЗД-н орлогч Н.Гантөмөр, Нийслэлийн тээврийн газрын дарга Энхбат, орлогч дарга О.Түшиг, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын санхүү хариуцсан дарга Э.Ганхүү, Нийтийн тээврийн аж ахуй нэгж байгууллагууд, ТОАҮЭХ уулзаж оролцов. Тус уулзалтаар иргэд оюутнуудаас хамгийн их ирж буй гомдол буюу Автобусны эргэлт богиноссонтой холбогдуулан дамжин суултанд мөнгө төлж байгаа асуудлыг шийдвэрлэхээр 2015.11.01-нээс 30 минутын доторх дамжин суултыг үнэ төлбөргүй болгох талаар судлаж байгаа хэмээн НЗД-н орлогч Н.Гантөмөр мэдэгдлээ.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.