БИДНИЙ ТУХАЙ: Олон зууны настай ламын занданшуулсан шарил Монголоос олджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

mumi

Очир завилгаагаар суусан, лам байж болзошгүй, 200 гаруй жилийн настай занданшуулсан шарил "хэн гэж эрхмийнх болохыг мэдэх юмсан" хэмээн Монгол даяар чагнан сууна. Одоогоор шинжээчдийн дүгнэлт бүрэн гараагүй байгаа ч дэлхийн хэд хэдэн хэвлэлд энэхүү мэдээллийн талаар онцлон бичжээ.

“Нью-Йоркийн мэдээ” сонины цахим хуудастаа “Монголоос 200 гаруй жилийн настай, бясалгал хийж байгаа мэт суусан ламын занданшуулсан шарилыг илрүүлсэн байна. Өнгөрсөн мягмар гаригийн өглөө Монголын хэвлэлүүдээр уг мэдэлэл тархаж эхэлжээ. Бадамлянхуа цэцэг мэт завилан суусан энэхүү занданшуулсан шарил нь үнсэн саарал өнгөтэй, яг л бясалгал хийж суугаа мэт гайхалтай зураглалыг харуулсан байгаа юм. Тус занданшуулсан шарилыг Монгол улсын Улаанбаатар хотноо Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, үхрийн ширэнд боож нуусан байсныг нь олж илрүүлжээ.

Энэхүү занданшуулсан шарил нь Буриадын алдарт буддист лам Итгэлт хамбын багш байж болзошгүй юм гэсэн таамаг дэвшүүлж байна. Тэрээр 1927 онд өөд болсныхоо дараа өнөөдрийг хүртэл бие нь хадгалагдан байдаг. 2002 онд Итгэлт хамбын биеийг цаашид энэ хэвээр хадгалах боломжгүй хэмээн “Нью-Йорк таймс”-т мэдээлсэн удаатай. Одоогоор дэлхий дээр энэ байдлаар хадгалагдан үлдсэн занданшуулсан шарил өөр хаана ч илрээгүй байгаа. Бурхны шашинд өөрөө бясалгаж бие барахыг амиа хорлолт гэж үздэггүй бөгөөд энэ нь хамгийн шударга үхэл хэмээн үздэг” хэмээн мэдээлжээ.

Орчуулсан: Т.БАТСҮРЭН

lam

Зургийн тайлбар: Буриадын буддист лам, Түвдийн бурхны шашныг дэлгэрүүлэгч Даши-Доржо Итгэлт хамба. Тэрбээр 1927 онд бие баржээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.