Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийг зөвлөж байна

Д.Тулга / Эрүүл мэнд

tomuuСүүлийн үеэд томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж, тэр тусмаа бага насны хүүхдүүдийн өвчлөл нэлээд их хувийг эзэлж байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж байна.

Томуугийн янз бүрийн халдвараар өвчилсөн тохиолдолд 90 гаруй хувь нь гэрээр асарч сувилан, эмчлэгдэн эдгэрэх боломжтой. Хэрэв бие тавгүйрхэх, халуурах, хоолой өвдөх, ханиалгах, нусгайрах, хамар битүүрэх, толгой өвдөх, булчингаар шархирч өвдөх, бөөлжих, суулгах, тамирдах, сульдах зэрэг томуугийн халдвар авсан шинж илэрвэл бусдад халдвар тараахаас сэргийлэх, өвчнөө хүндрүүлэхгүй, хурдан эдгэрэхэд анхаарал хандуулж, өрхийн болон дүүргийн эмчид хандан тохирох эм, эмчилгээг хийхийг зөвлөж байна.

Томуу, ханиаднаас урьдчилан сэргийлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнд:

-Цаг агаарын байдалд зохицуулан дулаан хувцаслах, гэрт, сургууль, ажил дээрээ (18-20 градус) дулаан байх.

-Халуун хоол, цай унд хэрэглэх,

-Сайн унтаж амар, сэтгэл санаа тайван байх

-Гарын ариун цэврийг сахих,

-Өрөө, тасалгаанд чийгтэй цэвэрлэгээ хийж, агаарыг сэлгэх, цэвэр агаарт салхилах,

-Амны хаалт хэрэглэж, 2-4 цаг тутамд солих,

-Үзвэр, үйлчилгээ, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх,

-Хамрын хөндийг цэвэрлэх, угаах, сармисны тосон хандаар арчих

-Ам, хоолойг марганц, фурациллин, давс, содын уусмалаар 3-5 удаа давтан зайл

-Гичтэй бүлээн усанд хөлөө10-15 минут дүрж, дараа нь хөлний уланд иллэг хийх,

-Дархлаа сэргээх цэгэн иллэг хийх,

-Витамин С-г өдөрт 0.5-1.0 граммаар 2 удаа уух, хүнсэндээ жимс, ногоо хэрэглэх

-Томуугаар өвчилбөл хүндэрч болзошгүй эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүд, эрхтэн тогтолцооны эмгэгтэй, архаг хууч өвчтэй хүмүүс томуугийн вакцин хийлгэх

-Томуу ханиад тусвал гэртээ байж хэвтрийн дэглэм сахих, өрх, сумын эмчид хандан зөвлөгөө авах шаардлагатай.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.