Гэр цэцэрлэгт 19 мянган хүүхэд хамрагдана

Д.Тулга / Боловсрол

tsetserlegӨнгөрсөн хаврын чуулганаар батлагдсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр нийслэлийн хэмжээнд цэцэрлэггүй хоцорсон 19 мянган хүүхэд гэр цэцэрлэгт хамрагдаж, 5-6 мянган хүн шинээр ажлын байртай болно гэсэн судалгаа бий. Гэр цэцэрлэг байгуулахаар байраа засч, хүүхдүүдээ авахаар бэлтгэж байгаа газар ч олон байна. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд тодорхой тоо хязгаар заагаагүй. Нэг хороонд хэдэн ч гэр цэцэрлэг ажиллаж болох аж. Гэр цэцэрлэг ажиллуулахаар зөвшөөрөл авсан хүнд улсаас хүүхдийн хоолны мөнгө, хувьсах зардал болгож хүүхэд тус бүрт 110 орчим мянган төгрөг олгоно. Тухайн хүн өөрийнхөө байр, урсгал зардлын төлбөрийг эцэг, эхчүүдээс авна. Гэхдээ энэ төлбөрийн дээд тал нь 150 мянган төгрөг байхаар хуульд заажээ.

Б.ГЭРЭЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.