МУИС дотуур байрны төлбөрөө 230 мянга, МУБИС 60 мянган төгрөгөөр нэмжээ

Д.Тулга / Боловсрол

dotuur bairТун удахгүй их, дээд сургуулиудын хичээлийн жилийн нээлт болно. Энэ жил улсын тодотголтой их сургуулиуд төлбөрөө нэмснээс болж оюутнууд эсэргүүцлээ илэрхийлэхээр өнөөдөр 12:00 цагт жагсаал зохион байгуулах гэж байгаа.

Энэ хичээлийн жилийн хувьд ЕБС-ийг 19 мянган хүүхэд төгсч байгаа нь өмнөх оныхоос даруй хоёр дахин бага юм. Тиймээс элсэгчид бага байгааг харгалзан үзэж энэ жил улсын их дээд сургуулиуд төлбөрөө нэмсэн бол хувийн их дээд сургуулиуд төлбөрөө хуучин хэвэнд нь барьж байна. Төлбөр нэмэгдэхийн зэрэгцээ оюутны дотуур байрны үнэ ч мөн өссөн байна. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед оюутнуудын төлбөр болон дотуур байрны үнэ зэрэг нэмэгдсэнээр өрхийн орлогоос доогуур орлоготой болон олон оюутантай айл өрхүүдийн хувьд маш том хүндрэл үүсээд байгаа юм. Харин их дээд сургуулиуд энэ асуудалд “Төлбөр хасах боломжгүй” гэсэн хариу өгөөд байгаа билээ.

Зарим их дээд сургуулиудын дотуур байрны өнгөрсөн жилийн болоод энэ жилийн үнийн харьцуулсан үзүүлэлт:

- МУИС өнгөрсөн жил 400 мянга байсан бол энэ жил 630 мянга

- МУБИС өнгөрсөн жил 320 мянга байсан бол энэ жил 380 мянга

- АШУҮИС өнгөрсөн жил 380 мянга байсан бол энэ жил 430 мянга

- ШУТИС өнгөрсөн жил 400 мянга байсан бол энэ жил 450 мянга

- Улаанбаатар их сургууль өнгөрсөн жил 400 мянга байсан бол энэ жил 450 мянга

- Оюутны өргөө цогцолбор өнгөрсөн жил 780 мянга байсан бол энэ жил 850 мянган төгрөг болж өөрчлөгдсөн бол

- Их засаг их сургууль 450 мянга

- Хүмүүнлэгийн ухааны их сургууль 650 мянган төгрөг хэвээр байна.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.