Оюутнууд сургалтын төвүүдэд хөнгөлөлттэй суралцана

Д.Тулга / Боловсрол

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Монголын залуучуудын холбооны гэр бүлийн хороо, Монголын сурагчдын холбоо, Монголын оюутны холбоо, ГлобалИвэнтээс хамтран сургалтын төвүүдийн нэгдсэн хөнгөлөлттэй бүртгэл хийх Сургалтын үзэсгэлэн яармагийг 2015 оны 10-р сарын 15-17-ны өдрүүдэд 11:00-19:00 цагийн хооронд Нийслэлийн Улаанбаатар чуулгын байрны 2 давхарт зохион байгуулахаар болжээ.

Тус үзэсгэлэн яармагт ирснээр томоохон нэр хүнд бүхий сургалтын төвүүдэд 50% хүртэлх хөнгөлөлттэй хамрагдах боломжтой аж. Арга хэмжээний үеэр Америкт суралцах алтан боломж сэдвээр Америкт төгсөгч Баттөр лекц уншиж, Монголын лектор төвөөс азтанд 100% хөнгөлөлтийн эрхийн бичгээ бэлэглэж, Хүний нөөцийн цалин хөлс, сонгон шалгаруулалт, карьер төлөвлөлт зэрэг сэдвүүдээр үнэ төлбөргүй лекц, 300 хүнд сертифкаттай сургалтын 100% тэтгэлэг, номын хямдралтай худалдаа, Хуучин ном худалдан авах өдөрлөг зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд зохиогдох юм байна.

Н.БАЯР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.