Нам даралтын зуух дэлбэрч нэг эмэгтэй бэртжээ

Д.Тулга / Эрүүл мэнд

galНийслэлд гал түймрийн гурван дуудлагатай өнжжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Хилчин”-ий 107 дугаар гудамжны задгайд иргэн Б-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу энэ сарын 23-ны өдрийн 14:59 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч,

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ойн судалгааны төв”-ийн хашаанд өнжлөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 15.52 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны 120 мянгатын 8 дугаар байрны 2 дугаар орцны 2 давхарт 18 тоотод иргэн Б-ийн өрөөнд эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 20:15 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 албан хаагч тус тус ажилласан байна.

Мөн нэг ахуйн осол бүртгэгдсэн байна. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны “Тоосго”-ны 9 дүгээр гудамжны 147 тоотод иргэн Б-ийн байшингийн галлагааны өрөөнд нам даралтын зуух дэлбэрсэн тухай дуудлагыг 21:16 цагт хүлээн авч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажилласан байна. Ингээд 54 настай эмэгтэй Б-г гэмтсэн байсныг ЯТТТ-ын эмчид хүлээлгэж өгсөн байна.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.