Шүүхэд очихгүйгээр шаардлагатай мэдээллээ авдаг болно

Д.Тулга / Орон нутаг

camerШүүхийн шинэтгэлийн хүрээнд Монгол Улсын шүүх цааснаас татгалзаж, бүхэн цахимжсан шүүх болохоор ажиллаж байна. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тусгай програмуудаар хэрэгжиж, шүүгчийн хийх ажиллагааг чиглүүлж, сануулж процессын алдаа зөрчлөөс хамгаалж байдаг. Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дээрх програмуудаа өргөтгөн шинэчилж, орон даяар шүүгч, ажилтны сургалт явуулж саяхан дуусчээ. Ингэснээр иргэн, хуулийн этгээд шүүхэд нэхэмжлэл гаргахад “Иргэн-2014” болон “Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем”-ээс тусгайлсан код бүхий нэхэмжлэл хүлээн авсан тухай баримт өгдөг болох аж.

Нэхэмжлэгч уг кодоор шүүхийн үүдэнд байрлах киоск төхөөрөмж болон интернетийн тусламжтайгаар гар утсаа ашиглан өөрийн хэргийн мэдэгдэх хуудас хүргэгдсэн эсэх, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг хэзээ гардуулсан, хариуцагч хариу тайлбар ирүүлсэн эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа, хэргийн оролцогчдоос хүсэлт гаргасан эсэхийг мэдэх боломжтой. Мөн хэргийн оролцогчдоос нотлох баримт гаргасан эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн эсэх, шүүх хуралдаан товлогдсон болон хэргийн материалтай талууд танилцсан эсэх, хэргийн оролцогчдод шүүх хуралдааны тов мэдэгдсэн, шүүх хуралдаан дууссан буюу хойшилсон, давж заалдах гомдол гаргасан болон хүргүүлсэн, хяналтын гомдол гаргасан болон хүргүүлсэн эсэх зэрэг мэдээллийг тус програм өгнө. Энэ нь иргэн байн байн шүүхэд очихгүй, цахим технологийг ашиглан ажлаа хөнгөвчлөх боломжийг бүрдүүлж байгаа аж.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.