Орлого багатай айлын хүүхдүүдийг БНСУ-д үнэ төлбөргүй эмчилнэ

Д.Тулга / Эрүүл мэнд

koreaINECS хэмээх компани нийгмийн хариуцлагаа ухамсарлан БНСУ-ын Насарет эмнэлэгтэй хамтран ажиллахаар болсон байна. Энэ хүрээнд Насарет олон улсын эмнэлэг бага орлоготой, ядуу буурай амьдралтай айл өрхөд туслах үүднээс 12 сартайгаас 15 нас хүртэлх хүүхдүүдэд үнэ төлбөргүй уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны эмчилгээ үзүүлэхээр босон байна. Насарет эмнэлгээс эмчилгээний зардал, ирж очих онгоцны зардал даана. Ингэхдээ өвчтөний илгээсэн мэдээллийг шалган үзэж өвчтөнийг сонгох аж. Хэрвээ таны хүүхэд арьсны өвчин, батга, харшил, астм, ринит, таргалалт 1.2, салхин цэцэг, эпилепси, тархины саажилт, нүүрний саажилт, гар хөлний саажилт, таргалалт 3.4, мэдрэлийн өвчин, тархи нурууны мэдрэлийн гэмтэл, холбоосууд болон шөрмөсний спортын гэмтэл, хөхрөлт, хагаралт, бага нуруу өвчин, нурууны хазайлт, диск зэрэг өвчнүүдийн аль нэгээр өвчилсөн бол энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой юм.

Бүртгүүлэх хугацаа: 2015.8.27-8.30

Бүрдүүлэх материал: Хүүхдийн өвчний түүхийн бүх баримт, одоогийн биеийн байдал, зураг

Материал явуулах хаяг: INECS ХХК-ын оффис болон и- мэйл:inecskorea@yahoo.com

Утас:70118700

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.