Л.Гансүх: Улс төрийн зорилготой яллах гэж байна

Д.Тулга / Хууль

gansuh

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болж байна. Шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчид "Нүүрс "хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд жингийн болон үнийн зөрүү гэдгийг огт тусгаагүй хэрнээ хөтөлбөр дууссаны дараа "Багануур" ХК-ийг ийм асуудал гаргасан нь зохисгүй хэрэг хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Өмгөөлөгч Ц.Баасандорж шүүгдэгч нараас асуулт асууж хариулт авлаа.

Ц.Баасандорж: -Нүүрсийг ялгаж ангилахад гарсан чулуу, "Багануур" ХК-ийн зарсан нунтаг нүүрс, вагон дээрээс алдагдсан нүүрс зэргийн төлөө та бүхнийг яллаад байна уу?

Шүүгдэгч нар: -Тийм л болж таараад байна. Уг нь гэрээг анх байгуулахдаа жингийн зөрүү, үнийг зөрүү гэдэг зүйлийг огт ярьж тусгаагүй, ийм зүйл ярьж байгаа нь зохисгүй юм.

Ц.Баасандорж: -“Эм Жи Эл Эс Би Ди” биш "Багануур" ХК-д "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх олгож болоогүй юм уу?

Л.Гансүх: -Энэ хөтөлбөр эхлэх хугацаа маш богино байсан. Харин Багануур ХК-ийн охин компани Багануур элч ХК өөрсдөө ямар ч тоног төхөөрөмжгүй, шинэчлэл хийх хөрөнгөгүй, таван хүний бүрэлдэхүүнтэй төрийн өмчит компани байсан учир хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй байсан. Хамгийн гол нь энэ хөтөлбөр дуусчихсан, намайг Солонгос руу эмчилгээ хийлгэхээр явчихсан байх хойгуур АТГ-аас Л.Гансүх "Нүүрс" хөтөлбөрийн хүрээнд улсад олон тэрбумын хохирол учруулсан учир оргон зайлсан хэмээн мэдэгдсэн. Мөн Н.Алтанхуягийн Засгийн газар огцрохын өмнөх өдөр бид нарын 7 хүнийг цагдан хорьсон. Энэ бол Засгийн газрыг унагаах зорилготой үйл ажиллагаа байсан бөгөөд улс төрийн зорилготой яллах гэж байна.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.