“Иргэд харвалтаас сэргийлж сурах нь хамгийн чухал”

Д.Тулга / Эрүүл мэнд

emnelegТархины цус харвалттай тэмцэх дэлхийн өдөртэй холбогдуулж, ЭМСЯ, Улсын I болон III төв эмнэлэг, Харвалт судлалын нийгэмлэгээс тархины цус харвалт ихэсч, залуужиж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Судалгаагаар цус харвасан 100 хүн тутмын 85 нь амьд үлддэг бол 45 нь хөдөлмөр эрхлэх чадваргүй, бүрэн эдгэх боломжгүй болдог аж. Харвалт гэх өвчин нь одоогоор гэнэтийн үхлийн тэргүүлэх байранд орж явна.

Энэ үер Улсын 3-р эмнэлгийн харвалтын эсрэг тасгийн эрхлэгч Ж.Ариунаа: Харвалт өгч өвдсөн хүний амьдралын чанар маш их өөрчлөгддөг. Монгол улсад 2013 онд тархины харвалтын тухай удирдамж боловсруулж үүний дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Харвалт өгсөн хүмүүсийн гуравны хоёрт саажилт үүсдэг бол гуравны нэг нь хараанд нь гажиг үүсч, ой тогтоолт мууддаг. Өөрөөр хэлбэл тухайн өвчтөний ар гэрт орж ирж байгаа орлогын гуравны нэг нь тэр хүнтэй шууд холбоотойгоор зарлагаддаг. Иймд нийт ард иргэд харвалтаас сэргийлж сурах нь хамгийн чухал алхам болоод байна гэв.

Өвчтөнд дараах шинж тэмдэгүүд илэрвэл түргэн тусламж дуудах ёстой. Үүнд:

1. Нүүр ам, гар, хөлөнд саажилт үүсэх

2. Биеийн нэг тал, гар хөл саажиж мэдээгүй болох

3. Хараа муудах, ямар нэгэн зүйл хоёрлож харагдах (жишээ нь машин, хүн, хоёрлож харагдах)

4. Толгой эргэх, дайвалзаж тэнцвэр алдагдах

5. Ямар нэг тодорхой шалтгаангүйгээр толгой гэнэт хүчтэй өвдөх

6. Хэлж ярихад бэрхшээл саадтай болох, эсвэл хүний яриаг ойлгохгүй болох

Харвалт үүсэх гол шалтгаан юу вэ?

Өвчтөний 30% нь ЗҮРХНИЙ ХЭМ АЛДАГДАЛтай (тосгуурын чичирхийлэл), 70% нь ДАРАЛТ ИХСЭХ өвчин болон бусад чихрийн шижин, ТАМХИ, холестерин өндөртэй байх нь тархинд цус харвах шалтгаан болдог. Тархины цус харвалтыг дотор нь цусан хангамж дутагдах харвалт, цус алдалтын харвалт гэж хоёр ангилдаг. Энэ хоёр хэлбэр хоёулаа судасны шохойжилт нарийсалтаас болж үүсдэг.Судасны хатуурал нь цусны холестерин ихэссэнээс үүсдэг байна.

Урьдчилан сэргийлэх боломж бий юу?

Амьдралын зөв хэвшил бол энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх гол нөхцөл юм. Цусны даралт ихсэлт, чихрийн шижин, тамхи татах, таргалалт, жирэмслэлтийн эсрэг бэлдмэлүүд, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, халдварууд, архидалт, газарзүйн байрлал, цаг агаарын нөхцөл байдлууд нь энэ өвчин үүсэх шалтгаан болдог учраас энэ бүгдэд өртөхгүй байх хэрэгтэй. Хэрвээ даралт ихэсч багасдаг бол эмээ байнга ууж хэвших хэрэгтэйг эмч нар зөвлөж байна.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.