14 дүгээр сургуулийн багш нар ажил хаялт зарлахаа мэдэгдэв

Д.Тулга / Боловсрол

Нийслэлийн 14 дүгээр сургуулийн багш, сурагчид таван газар хуваагдан хичээллэсээр гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. 2013 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр тус сургуулийн барилга таазнаасаа нурснаас үүдэн багш, сурагчид сургуулийн байрандаа хичээллэх боломжгүй болжээ.

Тухайн үед 14 дүгээр сургуулийн барилгыг концессын гэрээгээр барьж 2015 оны есдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад оруулна гэж мэдээллэж байв. Гэтэл 14 дүгээр сургуулийн хуучин барилгыг ч нураагаагүй байгаа аж. Тиймээс 14 дүгээр сургуулийн багш, ажилчид Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, нийслэлийн Боловсролын газарт хугацаатай шаардлага хүргүүлж, барилгын ажлыг хурдан эхлэхийг шаардахаар болжээ. Хэрвээ шаардлагыг заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд 14 дүгээр сургуулийн багш ажилчид ажил хаялт зарлах, цаашлаад жагсаал, цуглаан зохион байгуулахаа мэдэгдлээ.

Өнөөдрийн байдлаар тус сургуулийн сурагчид Шавь цогцолбор, 92, 53, 44 дүгээр сургуулиудад хуваагдан хичээллэж байна. Мөн зарим хэсэг нь сургуулийнхаа өргөтгөлийн байранд хичээллэж байгаа аж. Сургуулийн байргүй гурван жилийн хугацаанд 14 дүгээр сургуулиас 300 гаруй хүүхэд шилжсэн гэх мэдээлэл өгсөн юм.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.