Хүмүүжигчдийн хийсэн гутал эрэлттэй байна

Д.Тулга / Нийгэм

гутал

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хорих ангид хүмүүжигчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний онлайн дэлгүүрийг өнгөрсөн онд нээсэн. Ингэснээр тэднийг ажил мэргэжлийн чиг баримжаатай болгох, хөдөлмөр эрхлүүлж, цалин олгох, цалингаас нь бусдад учруулсан гэм хорын хохирол, төлбөрийг барагдуулах, нэрийн данс нээн цалингийн хуримтлалтай болгох боломж бүрджээ.

Өнгөрөгч онд гэхэд л онлайн дэлгүүрээр гар урлалын 600-гаад бүтээгдэхүүн борлогдсон бол 15 нэр төрлийн барилгын материал хамгийн их эрэлттэй байсан аж. Мөн ШШГЕГ-ын харъяа хорих 427, 439 дүгээр ангийн хүмүүжигчдийн гар хийцийн монгол гутал борлуулалт сайтай бүтээгдэхүүний тоонд орсон байна.

ШШГЕГ-аас энэ оны нэгдүгээр улиралд багтаан гутлын үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Цаашлаад онлайн дэлгүүрийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн сайн чанарын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэхээр ажиллаж байгаа аж.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.