Дэлхийн оюутны наадамд оролцох тамирчдаа үдлээ

Д.Тулга / Спорт

sportДэлхийн оюутны спортын Универсиад XXVIII их наадам БНСУ-ын Гванжу хотноо ирэх долоодугаар сарын 3-14-ны өдрүүдэд Олон улсын оюутны спортын холбоо, БНСУ-ын Засгийн газрын ивээл дор болно.

Энэхүү наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдад Монгол Улсын төрийн далбаа гардуулж, үдэн гарган ёслолын ажиллагаа өнөөдөр МУИС-ийн нэгдүгээр байрны Дугуй танхимд боллоо. Үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэ, Эрүүл Мэнд, Спортын дэд сайд Т.Болдбаатар, Олон улсын Оюутны Спортын Холбооны Ерөнхий санхүүч, Монголын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч Д.Баясгалан, Ази тивийн Оюутны Спортын Холбооны Гүйцэтгэх Хорооны гишүүн, МОСХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Жаргалсайхан зэрэг албаны хүмүүс оролцов.sportДэлхийн 170 орны 12000 гаруй тамирчин, төлөөлөгч цугларах, спортын 18 төрлөөр болох энэхүү наадамд Монгол Улсаас спортын 12 төрөлд 200 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох юм. Оюутан тамирчид 272 багц медалийн төлөө хүч чадал, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөнө.

Мөн наадмын үеэр ОУОСХ-ны эрдэм шинжилгээний их хурал "Дэлхийн нийтийн хөгжилд оюутны спортын нөлөө” сэдвийн дор болох аж. Уг эрдэм шинжилгээний их хуралд 50 гаруй орны эрдэмтэд илтгэлээ хүргүүлсэн ба манай улсын 10 орчим их, дээд сургууль, коллежийн 20 гаруй биеийн тамирын багш, удирдлага, судлаач, эрдэмтэд урилгаар оролцож, илтгэлээ хэлэлцүүлэх юм байна.

А.НОМУУНДАРЬ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.