Амралт, аялал жуулчны баазуудын 25% нь эрүүл ахуйн шаардлага хангасангүй

Д.Тулга / Эрүүл мэнд

amraltНийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Нийслэлийн нутаг дэвсгэрт амралт, жуулчны баазын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт 72 газарт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.

Шалгалтанд хамрагдсан газруудын 18 буюу 25% нь эрүүл ахуйн болон “Амралтын газар, жуулчны бааз, гэр буудлуудад тавих стандартын шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байжээ.

-УСНЫ ЧАНАР НЬ НЯНГИЙН БОХИРДОЛТТОЙ ГАРЧЭЭ-

Усны чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийхэд ундны усаа зориулалтын бус саванд нөөцөлсөн, ус хадгалж буй саваа тогтмол хугацаанд угааж, халдваргүйжүүлдэггүй, нийт 66 усны дээж авч, хими нян судлалын шинжилгээ хийхэд 12 буюу 18% нь нянгийн бохирдолттой гарсан байна.

Гүний худгийн 30 буюу 42% нь эрүүл ахуйн хамгаалалттын бүсгүй, хамгаалалтын бүсэд байшин барилга, энгийн бие засах газар, бохир усны цооног, хог хаягдлын цэг зэрэг бохирдуулагч эх үүсвэр байралсан, 46% нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй энгийн нүхэн жорлон, бохирын цооногтой, хог хаягдлыг түр хадгалах шаардлага хангасан зориулалтын хогын цэг, хогын савгүй, 20.8% нь “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэм” зөрчин байрлаж үйл ажиллагаа явуулж байжээ.

-ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН НЬ ЧАНАР АЮУЛГҮЙН БАТАЛГААЖИЛТГҮЙ-

Амралт, жуулчны баазын хоол үйлдвэрлэлийн газрын эрүүл ахуйн нөхцөл халдвар хамгааллын дэглэмийг шалгаж, угаалга цэвэрлэгээний байдалд үнэлгээ зорилгоор нийт 445 арчдас авч шинжилгээнд хамруулахад 22% нь нянгийн бохирдолттой гарсан, хүнсний бараа, түүхий эд, бүтээгдэхүүн нь чанар аюулгүй баталгаажилтгүй, тэдгээрийг хадгалах зориулалтын агуулах, хөргөгч хөлдөөгч болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй, 48% нь хоол хүнснээс дээжийг зохих зааврын дагуу тогтмол авч, бүртгэл хөтлөн усгаж хэвшээгүй, хоол үйлдвэрлэлийн байранд гар угаах нөхцлөөр бүрэн хангаагүй, үйлчилгээний ажиллагсадаа эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулаагүй, зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрсэн байна.

-27 АЖ АХУЙН НЭГЖИД МӨНГӨН ТОРГУУЛЬ ОНОГДУУЛАВ-

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцад нийт 420 гаруй зөрчил дутагдал илрүүлэн, холбогдох хууль тогтоомж зөрчин зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан иргэн О.Алтантулгын амралтын газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор нийт 34 аж ахуйн нэгжид 200 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, 64 дүгнэлт, 6 зөвлөмж гарган, холбогдох хууль тогтоомж зөрчсөн 27 аж ахуйн нэгжид 5.856.0 мянган төгрөгийн шийтгэвэрийн арга хэмжээ авлаа.

Мөн “Усны тухай” хуулийн 22 дугаар зүйл, “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын А-230/127 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэм” зөрчин Туул, Хэрлэн голын эргийн сан бүхий газарт амралт, жуулчны баазын үйл ажиллагаа явуулж байсан нэр бүхий 15 газрын газар эзэмших эрхийг цуцлах асуудлыг БОНХАЖЯ-д хүргүүлэхээр МХЕГ-т уламжлаад байна.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.