Баавар: Цагдаатай хэрэлдсэнийхээ төлөө 1.6 жилийн ял сонслоо

Д.Тулга / Хууль

baavar

“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар нарт холбогдох шүүх хурал өчигдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд боллоо. Хуралдаанаар Ш.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230.2-т зааснаар төрийн албан хаагчийн биед халдсан гэж 1.6 жилийн хорих ял оноосон байна. Тэрээр өнгөрсөн сард Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын II хэлтсийн ахлах төлөөлөгч, хошууч н.Пүрэвдоржийн биед халдсан хэргээр ийн ял сонсож буй юм. Баавар шүүх хуралдааны дараа “Монголд шударга ёс үгүй болжээ” хэмээсэн байна.

Тэрбээр тухайн үед яг юу болсон талаар ярихдаа “Чойрт тоглолттой явж байтал хэдэн цагдаа ирээд тайзан дээрээс гавлаад явсан. Цагдаагийн газар аваачаад маш олон цаг байцааж шалгасан. 14 цаг суулгасан болохоор бие засмаар байгаагаа хэлтэл зөвшөөрөөгүй. Над руу хар тамхичин гэх мэтээр дайрч давшилсан. Би уурлаж, баярладаг л хүн болохоороо уур хүрч, хэрэлдсэн. Гэтэл хэрэлдсэнийг минь цагдаагийн биед халдсан гээд эрүүгийн хэрэг үүсгэчихсэн” хэмээсэн байна. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын II хэлтсийн ахлах төлөөлөгч, хошууч н.Пүрэвдорж Бааварт гомдолгүй гэдгээ бичгээр гаргаж шүүхэд өгчээ.

Харин Д.Манлайжаргал, М.Бадрал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1-т зааснаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан гэх үндэслэлээр Д.Манлайжаргалд 3 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэх, М.Бадралд 3 сар 1 хоногийн хорих ял оноожээ. Д.Манлайжаргал нь өмнө нь тэнсэнтэй байсан учраас ийнхүү чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргажээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.