Монгол гуравдугаар сургууль энэ сарын 7-нд нээлтээ хийнэ

Д.Тулга / Боловсрол

3surguuliМонгол Улсын ууган сургуулийн нэг III сургуулийнхан энэ жил шинэ байртай болж байна. Гэхдээ сургуулийн засварын ажил хараахан дуусаагүй байгаа учраас хичээлийн шинэ жилийн эхний өдөр нээлтээ хийсэнгүй. Тус сургууль энэ сарын 7-нд буюу ирэх даваа гаригт нээлтээ хийхээр болжээ.

Өнөөдөр хотын дарга Э.Бат-Үүл болон албаны хүмүүс тус сургуулийн барилгын ажилтай танилцсан юм. Хотын дарга олон улсын стандартад нийцсэн жишиг сургуулийг хурдан хугацаанд барьж ашиглалтад оруулж байгаа компанид талархал илэрхийлээд, цаашид ийм сургууль олныг байгуулахаар ярилцаж байгаагаа дуулгасан юм.

Монгол гуравдугаар сургуулийн барилгыг 2013 онд нурааж, шинээр барихаар болсон билээ. Анх 1921 онд үүсэн байгуулагдсан тус сургуулийн сурагчид өнгөрсөн хоёр жил нийслэлийн 4, 16 дугаар сургуудиудад хуваагдан суралцаж байв.

Ж.МАРАЛ

Гэрэл зургийг: Ц.ЭНХТАЙВАН

3surguuli

3surguuli

3surguuli


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.