ИНЕГ-ын хуульч 80 саяын үнэтэй өмгөөлөгч хөлсөлжээ

Д.Тулга / Хууль

ИНЕГ-ын хууль, эрх зүйн газраас Д.Минжмаа гэх өмгөөлөгчид энэ сарын 7, 8-ны өдрүүдэд нийт 80 орчим сая төгрөгийг өмгөөллийн хөлс нэрээр шилжүүлжээ. Зам тээврийн сайд М.Зоригт тус газрын хөлсөлсөн үнэтэй өмгөөлөгчийн тухай твиттер хуудастаа жиргэсэн байв. Улсын том агентлаг бүхэл бүтэн Хууль, эрх зүйн газартай атлаа өмгөөлөгч хөлслөн улсын мөнгө урсгахын учир юу байв гэдэг хэн хүний анхаарал татах асуудал юм.

Зам тээврийн яамныхны ярьж буйгаар, Д.Минжмаа өмгөөлөгч нь ИНЕГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга З.Туяагийн найз гэх мэдээлэл байгаа юм. Тиймдээ ч тэрээр өөрийн найздаа зориулж тус газраас ихээхэн хэмжээний мөнгө гаргуулж чадсан бололтой. Хэрэв З.Туяа нэгэнт өмгөөлөгч хөлслөх дээрээ тулж, өмгөөлөгч хөлслөхгүй байх хэмжээнд ажиллаж чадахгүй байгаа бол Д.Минжмаагаа өөрийнхөө оронд тавих хэрэгтэй гэж салбарынхан нь хэлэх.

З.ТУЯА ГЭЖ ХЭН БЭ?

ИНЕГ-ын цахим хуудаст мэдээлснээр, Зинамидар овогтой Туяа нь 1973 онд Улаанбаатар хотод төржээ. 1981-1991 онд 48 дугаар дунд сургууль дүүргэж, 1995-2000 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Иргэний нисэхийн академид суралцсан. Хууль зүйн ухааны магистр цолтой. 2000-2006 онд ИНЕГ-т захиргааны мэргэжилтэн, 2006-2008 онд ИНЕГ-т Хүний нөөц, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн, 2008-2013 онд ИНЕГ-ын Тамгын хэлтэст ахлах мэргэжилтэн, 2013-2014 онд ИНЕГ-т хуулийн ахлах мэргэжилтэн, менежер, 2014-2015 онд Зам, тээврийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын алба хашиж явсан. 2015 оны есдүгээр сараас өнөөг ИНЕГ-ын Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын даргаар ажиллаж буй аж.

Эл танилцуулгаас харвал, тэрээр нисэхийн салбараас холдож үзээгүй. Энэ ч утгаараа нисэхийн чиглэлээс өөр хууль, эрх зүйн маргаанд ажлын туршлага багатай байх нь. Гэтэл ИНЕГ-т олон жил ажилласны учир нь түүний нөхөр мөн энэ салбарт ажилладагтай холбоотой гэж хэлэх хүн олон байна.

З.Туяа нисэхийн салбараас дээрх аргаар мөнгө авч, танил найз нөхөддөө өгсөн баримт цөөнгүй байдаг ажээ. ИНЕГ-ын шилэн дансанд Лхагвасүрэн гэгчид 11.2 сая төгрөгийг үр дүнгийн урамшуулал нэрээр гаргаж өгсөн мэдээлэл байна. н.Лхагвасүрэн нь ИНЕГ-ын Захиргааны газартаа алхах мэргэжилтэн хийдэг З.Туяагийн хүн гэнэ. Дээрх мөнгө ИНЕГ-ын нийт хамт олны дунд бүтэн жилийн ажлын үр дүнгээ хэлэлцээд, олгогдсон бол өөр хэрэг. Гэтэл 10 дугаар сарын эхээр, энэ салбарт ажиллаж байгаа 2000 гаруй хүний дундаас ганцхан Лхагвасүрэн гэх хүн ажлын үр дүнгээ хэлэлцүүлж, үнэлж дүгнүүлээд урамшуулал авсан байх юм.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

Зочин [103.229.122.57] 2021-10-11 06:56:53

Ямбийсан гахай авгай нүгэл чинь нүдээрээ гарнаа

баясаа [192.82.69.244] 2021-04-15 06:36:38

өмхий янхан туяа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.