О.Ганзориг: Б.Ханбаатарт холбогдох хэрэг нотлогдсон

Д.Тулга / Хууль

Төв аймгийн Баянчандмань суманд өнгөрсөн есдүгээр сарын 24-нд ноцтой хэрэг гарсан. Тодруулбал тус сумын нөлөө бүхий хариуцлагатай албан тушаалтнууд 25 настай Б бүсгүйг зэрлэгээр хүчирхийлж, хөдөө хээр аваачин орхисон хэрэг гарсан талаар өмнө нь бид мэдээлж байсан. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ. Бид хохирогчийн өмгөөлөгчөөс мэдээлэл авахыг хүссэн ч одоогоор мэдээлэл өгөх боломжгүй гэх хариулт өгсөн юм. Хохирогч Б-ийн хүргэн ах О.Ганзоригтой цөөн хором ярилцлаа.

emneleg

-ХОЁР ХАГАЛГАА ХИЙЛГЭХЭЭР БЭЛДЭЖ БАЙНА-

-Хохирогч Б-ийн биеийн байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Дүүгийн маань биеийн байдал өмнөхөөсөө дээрдсэн. Гурван сарын дараа хагалгаанд ор гэсэн. Бэлтгэл ажил, эмчилгээнүүдээ хийлгээд байж байна. Хагалгаанд орохын тулд хагалгааг дайхуйц бие нь сайжирсан байх ёстой юм билээ.

-Ямар хагалгаанд орох юм бэ?

-Нэгдүгээр сарын дундуур хоёр хагалгаанд орно. Нэг нь давсаг. Хоёр дахь нь савны хагалгаа. Хагалгаанууд тус тусдаа хийгддэг юм байна. Одоо энэ хагалгаанууддаа бэлдээд, цус төлжүүлэх эмчилгээнээс эхлээд сэтгэл санааг нь засах талаар анхаарч байна.

-Хагалгаагаа Монголдоо хийлгэх үү?

-Энд л хийлгэхээс өөр ямар ч чадвар байхгүй шүү дээ. Саяны эмчилгээний үеэр их зардал гарлаа. Ах дүү, аав ээж нь бүгдээрээ хөдөөний малчин улсууд. Эмчилгээнээс гадна нааш цааш явах өчнөөн зардал гарч байна. Одоо хамгийн гол нь хэрэг төвөг нь хурдан шийдэгдээд, мөнгө төгрөг нэхэмжлээд авбал цаашдын эмчилгээний асуудлыг шийдэх гээд байх шиг байна.

bayanchandmani

-Б.ХАНБААТАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДҮҮЛЭХЭЭР

ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛСЭН-

-Б.Ханбаатарын талаас мөнгө төгрөгийн туслалцаа үзүүлээгүй юу?

-Нөгөө талаас хамаатан садан энэ тэр гээд хүмүүс ирсэн гэсэн. Бага хэмжээний мөнгө өгсөн байна лээ.

-Тухайн хэрэгт холбогдоод, шалгагдаж буй Б.Ханбаатар мэдүүлэг өгөхдөө хэргээ жолооч руугаа “чихэж” байна гэх мэдээлэл байна. Энэ талаар танд мэдсэн зүйл байна уу?

-Тэр худлаа байх аа. Хэргийн бүх юм нотлогдсон. Б.Ханбаатар үйлдсэн нь тогтоогдсон. Мөрдөн байцаалт ерөнхийдөө дуусаад, хэрэг нь прокурорт очоод явж байна. Сонгинохайрхан, Төв аймаг хоёрын нутгийн заагийн асуудлыг шийдсэний дараа бидний гол асуудал шийдэгдэх гээд байна.

- Яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлчихсэн гэсэн үг үү?

-Тэгсэн.

-Ямар зүйл ангиар вэ?

-Сайн мэдэхгүй байна. 2-3 зүйл анги яригдаж байсан. Энэ талаар манай өмгөөлөгч сайн мэднэ. Өөр мэдээлэл өгч чадахгүй нь ээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.