Ардчилсан намд Эрүүл мэндийн салбарыг өгөх болов уу

Д.Тулга / Эрүүл мэнд

enhbayar

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өөрийн хүсэлтээр сайдын албан тушаалаа өгөхөөр болж, өргөдөл гаргасан тухай Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Мөнхтөр өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн.

Харин түүний оронд УИХ-ын гишүүн асан, саяхан МАН-аас гарч МАХН-д элссэн Ж.Сүхбаатар эсвэл УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Шаравдорж нарын аль нэг нь томилогдож магадгүй, энэ салбар эхнээсээ МАХН-д хувиарлагдсан учир үүнээс өөр сонголт байхгүй гэлцэж байв. Харин Ц.Шаравдорж Эрүүл мэндий сайдаар томилогдож, Ж.Сүхбаатар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга болгохоос өөр сонголт МАХН-д байхгүй байна. Учир нь төрийн сайд хийх хүн намдаа тодорхой хугацаанд бусад өрсөлдөгчөөсөө илүү зүтгэсэн байх ёстой гэсэн шаардлагыг тус намын удирдлагууд наад захын шалгуур болгон тавьж байгаа аж.

Гэтэл өчигдөр Эрүүл мэндийн сайдын алба хашиж байсан, одоо УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа С.Ламбаа УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт хандан, хариуцлага хүлээлгэх тухай албан бичиг илгээжээ.

lambaa

Тэрээр тус бичигтээ “Өмнө нь Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд өнгөрсөн гурван жилд эрүүл мэндийн салбарт гарсан алдаа, завхралыг харж сэтгэл эмзэглэж байна. Ардчилсан нам энэ салбарыг хоёр удаа МАХН-ын мэдэлд өгсөн. Хэрхэн ажилласныг монголын ард түмэн мэдэж байгаа. Өнөөдрийн хүртэл ЭМСЯ-ны дарга нар түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж, эрүүл мэндийн салбарын нэр хүнд унаж, иргэдийн эмч, эмнэлгийн ажилтнуудад итгэх итгэл буурч байна. Тиймээс ураас АН эрх баригч намын хувьд бүсийн чуулганд оролцогчдын санал, салбарын хамт олны хүлээлтийг үндэслэн Эрүүл мэнд, спортын сайдыг АН-аас томилж, хариуцлагаа хүлээх цаг боллоо. Энэ салбарыг гурав дахь удаа МАХН-д хариуцуулах нь АН-ын хувьд дэндүү ёс зүйгүй, энэ салбарын хамт олныг үл хүндэтгэсэн хэрэг болно.” гэжээ.

Түүний энэхүү саналыг “Ардчилсан нам дэмжсэн ч МАХН Эрүүл мэнд, спортын салбараа өгөх үү” гэдгийг сүүлийн хэд хоног харах л үлдээд байна.

Н.МЯГМАР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.