Сэлэнгэд 18 мянган сурагч сургуульд, 7000 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна

Д.Тулга / Боловсрол

suragchЭнэ хичээлийн жилд Сэлэнгэ аймгийн 35 сургуульд 18000 орчим сурагч, сургуулийн өмнөх боловсролын 37 цэцэрлэгт 7000 орчим бяцхан хүүхэд суралцаж, 1500 орчим багш ажиллаж байгаа аж. Зургаан настай 2300 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцжээ.

Тус аймгийн Сант суманд ерөнхий боловсролын шинэ сургууль баригдаж байгаа бол Шаамар, Дулаанхаан, Бугант, Баянгол гэсэн 4 газарт 500 орчим хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай шинэ цэцэрлэг үүдээ нээжээ. Тус аймаг цэцэрлэгийн 2-5 насны хүүхдийн 91 хувийг цэцэрлэгт хамруулжээ.

Цаашид хүн ам олноор суурьшсан Сүхбаатар, Мандал, Сайхан, Цагааннуур зэрэг газруудад шинээр цэцэрлэг барих хэрэгцээ шаардлага байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна.

Э.ЭГШИГЛЭН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.