Монгол III сургууль сурагчдаа хүлээж авлаа‬

Д.Тулга / Боловсрол

Монгол Улсын ууган сургуулийн нэг III сургуулийнхан энэ жил шинэ байртай болж, өнөөдөр сурагчдаа хүлээж авлаа. 2012 онд нийслэлийн боловсролын салбарт 45.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дөрвөн сургууль, 12 цэцэрлэгийн барилгын ажлыг шинээр эхлүүлэхээр болсон билээ. Эдгээр сургуулиудын тоонд Монгол III дунд сургууль орсон юм.

Монгол III сургуулийн барилгыг 2012 оны хичээлийн жил хаасны дараа буюу зургадугаар сарын дундуур нурааж, цоо шинэ барилгын ажлыг эхлүүлнэ гэж холбогдох албаны хүмүүс мэдэгдэж байсан ч 2013 оны намар сургуулийн хуучин барилгыг нурааж, 2014 оны зургаадугаар сарын 15-ны өдөр барилгын ажил эхэлсэн билээ.

Тус сургуулийн сурагчид өнгөрсөн гурван жилийн хугацаанд IV сургууль дээр бага ангийн сурагчид гурван ээлжээр, 16 дугаар сургууль дээр дунд, ахлах ангийн сурагчид хоёр ээлжээр хичээллэж байсан. Монгол III сургуулийн барилгын ажлыг “Алтанбулаг трейд” компани гүйцэтгэжээ.

Нээлтийн ажиллагаанд БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцож багш, сурагчдад ажил, сурлагын амжилт хүсээд “Гуравдугаар сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэсэн “Алтан булаг трейд” ХХК-ийн хамт олон улсын төсвийг хэзээ орох бол гэж хүлээж суухгүйгээр сургуулийн барилгыг хурдан ашиглалтад оруулахаар хүчин чадлаа дайчилж ажиллаад хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулж байгаад баяртай байна. Тус сургуулийн барилгын зураг төсөл нь сүүлийн үеийн евростандартын дагуу хийгдсэн учраас жишиг сургууль болж байна. Цаашид баригдах сургуулиудыг энэ зургийн дагуу хийхээр төлөвлөж байна” гэлээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.