IPhone 6s гар утасны үйлдвэрлэлийг бууруулжээ

Д.Тулга / Орон нутаг

iphone6Америкийн “Apple” компани “iPhone 6s” болон “iPhone 6s Plus” гар утасныхаа үйлдвэрлэлийн хэмжээг анх төлөвлөж байснаас 30 хувь бууруулах шийдвэр гаргажээ. Энэ тухай Японы “Nikkei” сонинд мэдээлснээр, “Apple” компани шинэ загваруудынхаа үйлдвэрлэлийн хэмжээг өмнөх загвар болох “iPhone 6” болон “iPhone 6 Plus”-ийн үйлдвэрлэлийн түвшинд хадгалахаар төлөвлөж байгаа аж.

Дэлхий даяар жижиглэнгийн борлуулалт буурсантай холбоотой эдгээр ухаалаг гар утсууд зах зээлд асар олон тоогоор хуримтлагджээ. Тиймээс “6s” болон “6s Plus”-ийн үйлдвэрлэлийг бууруулснаар өмнөх загваруудыг борлуулах боломжтой болно гэж “Apple” компанийнхан үзсэн байна. Энэхүү мэдээлэл гарсны дараа Нью-Йоркийн биржид “Apple”-ийн хувьцааны үнэ 2.8 хувиар буурчээ.

Б.ТУЯА

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.