Чингисийн талбайд 20-50 хувийн хямдралтай номын худалдаа болно

Д.Тулга / Боловсрол

nomНом бүтээгч, номонд шимтэгч, уншигчдыг нэгэн дор цуглуулсан томоохон арга хэмжээ болох Үндэсний номын баяр энэ сарын 19-нд Чингисийн талбайд болно.

18 дахь удаагийн номын баяраар номын санчид харилцан туршлага солилцох өдөрлөг болох бөгөөд орон нутгийн номын сангуудад номын хандив цуглуулах юм байна.

Үндэсний номын баяраар номын тухай сонирхолтой 5 асуулга, судалгааг дэлгэхээс гадна номын хямдралтай худалдааг зохион байгуулах аж. Энэ үеэр ирсэн зочид бүр сонирхсон номоо 20-50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой юм.

Уламжлал ёсоор номын баяраар шинэ номын нээлт, танилцуулга болж, зохиолчдын гарын үсэгтэй худалдаанд оролцохоос гадна уншигч зохиолчдын уулзалт саатах гээд олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Б.ГЭРЭЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.