Г.Дэнзэн хагалгаанд оржээ

Д.Тулга / Эрүүл мэнд

denzen“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг өнгөрсөн сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэрийн дагуу батлан даалтад гаргасан билээ. Албан тушаалаа урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг завшиж үрэгдүүлсэн байж болзошгүй хэмээн түүнийг АТГ-аас шалгаж буй.

Г.Дэнзэн шүүхийн шийдвэр гараагүй байхад хугацаа сунган албадан хорьж буй байдлыг эсэргүүцэж өлсгөлөн зарласан байдаг. Гэвч биеийн байдал нь эрс муудаж, хэд хэдэн удаа ухаан алдаж, орноосоо босч чадахгүй болсон тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан юм. Шүүгч нар Г.Дэнзэнгийн биеийн байдал тааруу байгааг харгалзан үзэж батлан даалтад гаргасан.

Эх сурвалжийн хэлснээр, тэрээр өнгөрсөн даваа гаригт Улсын Клиникийн төв эмнэлэгт хагалгаанд орсон бөгөөд өлсгөлөн зарласнаас нь улбаалан зайлшгүй хагалгаа хийх шаардлагатай болжээ. Тэрээр батлан даалтад гарснаасаа хойш нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байгаа аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.