М.Золзаяа: Өвөрхангай аймагт зургаан иргэн H1N1 вирусээр өвчилсөн

Д.Тулга / Эрүүл мэнд

harhorinЭнэ сарын 5-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд амаржсан эхийн биеийн байдал муудаж өндөр халуурч, шээс хаагдсаныг сумын эмнэлгээс уушигны хүнд хатгалгаа хэлбэрийн өвчлөл буюу H1N1 вирус туссан байж болзошгүй гэсэн онош тогтоосон байна. Улмаар тус аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношлогооны төв, Зоонозын өвчин судлалын төвд шинжилгээ хийж өвчтөнийг “А хүрээний H1N1 вирус”-ийн өвчлөл авсан гэдгийг тогтоожээ. Вирусын халдвар авсан эмэгтэй нь 27 настай, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн харьяат бөгөөд халдварын улмаас нас барчээ.

ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга М.Золзаяагаас энэ талаар тодруулахад “Өвөрхангай аймгийн Хархорин сумын эмнэлэгт амаржихаар ирсэн иргэн А-гаас томуугийн хүрээний H1N1 вирус илэрсэн. Өвчтөнд шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлсэн хэдий ч амь насыг аварч чадаагүй. Хоёр нярайд вирусын халдвар илэрч, эмнэлгээс шаардлагатай эмчилгээ хийж байна. Тэдний биеийн байдал сайн байгаа. Одоогоор тандалт судалгааны баг ажиллаж байна. Аймгийн хэмжээнд энэ халдвараар өвчилсөн зургаан иргэн эмчлүүлж байна” гэлээ.

Б.ТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.