Монгол инженерүүдийн бүтээсэн, агаар бохирдуулдаггүй 20 автобус үйлчилж байна

Д.Тулга / Орон нутаг

awtobus

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлд 20 тэрбум төгрөг төсөвлөн 200 гаруй автобус шинээр худалдаж авахаар болсон. Харин монгол инженерүүдийн зохион бүтээсэн эко автобусыг худалдаж авах эсэх нилээд маргаан дагуулсан ч өчигдрөөс нийслэлийн иргэдэд үйлчилж эхэлсэн юм.

Эко автобусууд дараахь чиглэлд үйлчилж байна

1. Ч:59 “ХМК-Офицеруудын ордон”

2. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:57 “Улаан чулуут-Их наран-МУИС” чиглэлийг шинээр нээж, 16 автобус 7 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилж байна. Ингэснээр нийслэл хотын баруун хэсгийн иргэдийн буюу 21 дүгээр хороолол, Содон хороолол, Ханын материал, Улаан чулуут, Их нарангийн иргэдэд хүрэх нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж байгаа юм.

3. Налайх дүүргийн 6 дугаар хороо буюу Тэрэлж орчмын иргэдийн зорчих эрэлтэд үндэслэн ХО:4 “Тэрэлж-Налайх-Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн замналд өөрчлөлт оруулан ХО:4 “Тэрэлж-Налайх-Баруун 4 зам” болгон тус чиглэлийн үйлчилгээг өнөөдрөөс эхлүүллээ.

awtobus

-АГААР БОХИРДУУЛДАГГҮЙ ЭКОБУСЫН КУЗОВ ХЭСГИЙГ
ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭСЭН-

Дотоодынхоо хэрэгцээг үргэлж гаднаас хангадаг байсан бид өнөөдрөөс монголчуудынхаа хийж бүтээсэн автобусанд суун зорчиж эхэллээ. Монголд угсарч байгаа “J-800” экобус нь евро стандартын шаардлага хангасан тул агаар бохирдуулдаггүй. Монголын цаг уур, орчин нөхцөлдөө тохируулж өвлийн улиралд цантдаггүй вакум цонх, нарнаас хамгаалах торон хөшиг, зааландаа зорчигчдын дулаан тохьтой байдлыг хангасан таван ширхэг печь, бүрэн камержуулсан заал, хийн системийн агаар хуурайшуулагчтай. Мөн цахилгаан тормос, тэргэнцэртэй иргэдэд зориулсан замын тавцан, бууж суухад хялбар хагас нам шал, өргөн цэлгэр хаалга, анхны тусламжийн хайрцаг гэх мэт жолооч, зорчигчдын тав тухыг хангахаар тоноглож, тохижуулжээ. Автобусны кузов хэсгийг дотооддоо бүрэн үйлдвэрлэсэн тул эдийн засгийн хэмнэлтээс гадна Монголчуудын хувьд дотооддоо үйлдвэрлэл эхлүүлэх эхний шат тавигдлаа.

awtobus

-ЦААШИД 3000 ОРЧИМ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХ БОЛОМЖТОЙ-

Яг өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд үйлчилгээнд явж буй 2200 орчим автобусны гүйлтийн заалт 500 орчим болсон байна. Стандартын дагуу автобусны гүйлт 390 яваад зогсох ёстой байдаг бол манайд энэ дүрэм төдийлөн үйлчилдэггүй. Тиймээс ойрын хугацаанд эдгээр автобусуудыг шат дараатайгаар солих шаардлагатай болно. Тэдгээрийг дотооддоо үйлдвэрлэвэл дунджаар 3000 орчим ажлын байр бий болох төдийгүй импортын бүтээгдэхүүн худалдан авалгүй үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж гадагшаа урсах мөнгөн урсгалыг дотооддоо эргэлдүүлэх бүрэн боломжтой гэж тус компанийн удирдлагууд хэллээ.

Б.ГЭРЭЛ

awtobus


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.