Б.Гарамгайбаатар: Гацуурттай холбоотой асуудлыг Ардчилсан нам дэмжиж байгаа

Д.Тулга / Улстөр

garamgaibaatar

Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Гацууртын ордыг эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” компаниас уг ордын тодорхой хувийг эзэмших саналыг Засгийн газарт тавьсан юм. Засгийн газар Гацууртын алтны ордыг стратегийн ордод хамааруулах, төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувиар тогтоох УИХ-ын тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар байр сууриа илэрхийллээ.

-УИХ-аар Гацууртын ордыг стратегийн ордод оруулах асуудал яригдаж байгаа. Энэ газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-УИХ-аар хэлэлцэж буй Гацуурттай холбоотой асуудлыг Ардчилсан нам дэмжиж байгаа. Гэхдээ гишүүд олон талаас нь ярьж байна. Тухайлбал, Ноён уултай холбоотой асуудлыг нилээн хөндөж байна. Энэ асуудалд мэргэжлийн хүмүүсийн тайлбар, бусад мэдээллүүдийг зөв гаргаж тайлбарлах хэрэгтэй гэж бид ойлгож байгаа. Өнөөдөр эдийн засаг ийм байхад, нөгөө талаар ашигт малтмалыг ашиглах ёстой гэдэг утгаараа ашиглах нь зөв гэж бид дэмжсэн. Энэ хуулийг хэрэгжүүлээд Гацууртын ордыг ашиглах асуудлыг шийдсэнээр Монгол улсын валютын нөөц нэмэгдэнэ. Ноён уултай холбоотой асуудлыг гишүүд арай өөр маягаар яриад байна л даа. Гацууртын хувьд ашиглах ёстой. Ашиглахын хажуугаар хамгаалах ёстой гэдэг чигийг барьж байгаа.

-Энэ ордтой холбоотой гурван асуудал яригдаад байгаа. Нэгд, Ноён уулын хувьд Хүннүгийн үеийн олдворуудтай. Хоёрт, урт нэртэй хуулийн хэрэгжилтэд орчихсон газар. Гуравт, “Сентерра гоулд” гэдэг компани өмнө нь гэрээ байгуулаад хугацаанаасаа өмнө алтыг нь авч гарсан гэдэг асуудал яригддаг шүү дээ?

-Энэ аж ахуйн нэгжтэй холбоотой асуудал өмнөхийн өмнөх Засгийн Газартай холбоотой. Тэр асуудал нь тухайн үеийн Засгийн газрын гаргасан шийдвэрээрээ явж байгаа учраас би өөр асуудал ярих хэрэггүй байх гэж бодож байна. Хоёрдугаарт, хамгийн гол нь Гацуурттай холбоотой асуудалд АН-ын бүлэг олборлож ашиглахыг дэмжиж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.