Тендерийн урилга: Монголбанкинд автомашин нийлүүлэх

Д.Тулга / Шинжлэх Ухаан

Огноо: 2016 оны 02 сарын 23-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Монголбанкинд автомашин нийлүүлэх,

Тендер шалгаруулалтын дугаар: СР-2016/01

Багц 1. Монголбанкинд минибус нийлүүлэх,

Багц 2. Монголбанкинд жийп ангиллын автомашин нийлүүлэх,

Багц З. Монголбанкинд жийп ангиллын автомашин нийлүүлэх,

Монголбанк нь эрх бүхий тендерт оролцогчоос ажлын хэрэгцээнд зориулан автомашин нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн бичиг баримтыг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000.00 (тавин мянган) төгрөгөөр худалдан авч болно. Тендерийн баримт бичгийн үнийг Монголбанкны 4101000014 (дансны нэр: тендерийн хороо) тоот дансанд тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна:

Борлуулалтын хэмжээ:

Багц 1: 165,000,000.00 төгрөг,

Багц 2: 165,000,000.00 төгрөг,

Багц 3: 240,000.000.00 төгрөг,

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

Багц 1: 165,000,000.00 төгрөг,

Багц 2: 165,000,000.00 төгрөг,

Багц 3: 240,000,000.00 төгрөг,

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2015, 2014 он.

Тендерийн хамт тендерт оролцохоор сонирхож буй багц тус бүрт санал болгож байгаа үнийн дүнгийн 2 (хоёр) хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ируулнэ. Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй бөгөөд тендерт оролцогчид давуу эрхийн зөрүү тооцохгүй болно. Хувилбарт тендер ирүүлэхийг зөвшөөрөхгүй.

Тендерийг 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

МОНГОЛБАНК
Бага тойруу -3,15160, Улаанбаатар хот, Монголбанкны “А” байрны 1 давхар 2 тоот өрөө,
Утас: 310633, Факс: 311471


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.