М.Алтантуяаг хөнөөсөн цагдаа нарт оноосон цаазын ялыг хэвээр үлдээлээ

Д.Тулга / Гадаад мэдээ

malaysiaМалайзын Холбооны улсын шүүх өнөөдөр Монгол Улсын иргэн М.Алтантуяаг онц хэрцгийгээр хөнөөсөн хоёр цагдаад холбогдох хэргийг эцэслэн хэлэлцжээ. Тэдэнд 2009 онд шүүхээс цаазаар авах ял оноогоод байсан билээ. Тус шүүх монгол эмэгтэйн амийг хөнөөсөн цагдаагийн хоёр ажилтанд оноосон цаазаар авах ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргалаа.

Тодруулбал, Азилах Хадри болон Сирул Азхар Умар нар 2006 онд 28 настай загвар өмсөгч Ш.Алтантуяаг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтээ цаазаар авах ял сонсчээ. Тэд Малайзын сайд, дарга нарын бие хамгаалчаар ажилладаг байжээ. Гэмт этгээдүүдэд 2009 онд анхан шатны шүүхээс цаазаар авах ял оноосон боловч 2013 онд давж заалдах шатны шүүх ялын тогтоолыг хүчингүй болгосон аж.

Энэ хэрэгт Малайзын улс төрийн дээд тушаалтнууд холбогдож, томоохон дуулиан тарьсан. Мөн энэ нь 2002 онд Францаас “Scorpene” шумбагч онгоц худалдан авсан 1.1 тэрбум ам.долларын гэрээтэй холбоотой асар том авлигын хэргийн сэжүүр болжээ. Шумбагч онгоц худалдан авах гэрээнд оролцсон Ш.Алтантуяагийн цогцос Куалу Лумпур хотын ойролцоох ойгоос олдсон билээ. Гэмт этгээдүүд түүнийг буудаж, амь насыг нь хөнөөгөөд, биед нь тэсрэх бөмбөг уяж дэлбэлсэн аж.

Ш.Алтантуяа нь Малайзын Ерөнхий сайд Нажиб Разакийн ойрын холбоотон Абдул Разак Багиндатай амрагийн холбоотой байсан гэлцдэг. Францын төрийн өмчит “DCNS” компани Малайзын Батлан хамгаалах яаманд “Scorpene” шумбагч хөлөг худалдаалах гэрээ бай­гуу­лахын тулд Абдул Разак Багиндад 114 сая гаруй еврогийн /142 сая орчим ам.доллар/ хахууль өгсөн хэмээн сэжиглэгдэж буй аж. Уг шийдвэрийг давж заалдах шатны шүүх 2013 оны наймдугаар сарын 23-нд хүчингүй болгожээ. Шүүгч Сурияади “Хоёр гэмт этгээдийн гэм буруутай болохыг эргэлзээгүйгээр нотоллоо” гэж хэлснийг шүүгч Халим Омар өнөө өглөө шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулахдаа мэдэгдсэн байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:51:54

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:51:54


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.