Ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна

Д.Тулга / Технологи

tsasУс цаг уур, орчны хүрээлэнгээс 2015 оны 01 дүгээр сарын 15-наас нэгдүгээр сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг мэдээлэв. Энэ сарын 15, 17-нд нутгийн зүүн хагаст, 16-нд баруун зүгийн нутаг, төв болон говийн нутгийн баруун хэсгээр, 18-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нэгдүгээр сарын 17-нд зарим газраар, 18-нд баруун зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Энэ сарын 15, 17-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-17 градус хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө хүйтний эрч суларна. Энэ сарын 15-ны шөнө зарим газраар, өдөр ихэнх нутгаар цас орж, явган шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:48:11

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:48:11


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.